Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Монгол Улсын сансрын анхны багт хүндэтгэл үзүүллээ
Дотоод мэдээ

Монгол Улсын сансрын анхны багт хүндэтгэл үзүүллээ

Урлаг Урлаг20/03/2025Шинэчлэгдсэн:20/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ой энэ гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 1977 онд бүрэлдсэн ШУА-ийн Сансар судлалын тасгийн хамт олонд хүндэтгэл үзүүллээ.

Тодруулбал, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, “Чингис хаан” одонт Ж.Гүррагчаа,  тухайн үед сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Сайнцог, багийн эмч Л.Лхагваа, УИХ-ын гишүүн, Академич, чацаргана, борцыг сансарт турших туршилтыг хийж байсан Д.Рэгдэл, Сансар судлалын тасгийн эрхлэгч Ч.Лхагважав, нарийн бичиг Ж.Гантулга, Д.Батмөнх зэрэг Монгол Улсын сансрын анхны багтай уулзаж, яамны баримталж буй бодлогын талаар санал солилцож, хүндэтгэл үзүүлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улс 44 жилийн өмнө ЗХУ-тай хамтран сансарт анх нисгэгчээ илгээсэн бол өдгөө хоёр дахь сансрын нисгэгч нь хэн байх вэ, түүнийг аль улстай хамтран нисгэх вэ гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн. Энэхүү асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ” гэдгийг онцлов. Мөн тэрбээр “Бид үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. 10 гаруй жилийн туршид яригдаж буй энэхүү ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангах ач холбогдолтой. Мөн манай улсад Старлинктэй ижил төстэй нам орбитын чиглэлд хиймэл дагуул хөөргөж буй олон улс хамтран ажиллах санал тавьж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад сансар судлал нь эдийн засгийн шинэ бүтэц болж, урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо. Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс зүгээс Сансрын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Ж.Гүррагчаа сансарт ниссэнээр Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүнээр тодорч байв. Харин  Монгол Улс өөрийн нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Мөн сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон, сансар судалгааны төхөөрөмжийг нислэгийн явцад бүтээсэн 20 дахь орон болсон.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд, хатагтай Соёлма Баяртуевна Дагаеватай уулзалт хийлээ

06/05/2025
Дотоод мэдээ Урлаг

Төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоогийн шавь нар олон улсын уралдаанд гялалзсаар байна

06/05/2025
Дотоод мэдээ Урлаг

3000 сурагч монгол ахуй, нүүдэлчин соёл, уламжлалт мал аж ахуйтайгаа танилцах аялалд явжээ

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.