Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Ардын багш С.Дулам монгол соёлын долоон гол чанарыг томьёолон гаргажээ
Өв соёл

Ардын багш С.Дулам монгол соёлын долоон гол чанарыг томьёолон гаргажээ

Урлаг Урлаг24/03/2025Шинэчлэгдсэн:24/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын “Монгол соёлын тайлбар толь бичиг” номын нээлт  Үндэсний төв номын сангийн “номын өргөөнд” өнгөрсөн баасан гараг /2025.03.21/-т боллоо.

Тэрбээр 55 жилийн турш эхлээд Монгол орны өрнө, дорно, өмнө, умар хязгаар, дараа нь төвийн бүсийн аймгийн /нийт 21 аймаг/ нутгаар болон хилийн чанад дахь Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Алшаа баруун зүүн хошуу, Хүрээ хошуу, Хөлөнбуйр, Хөх нуурын өндөрлөг, зүүн хязгаарын Монголжин хошуу, өмнөд этгээдийн Юнь Наны монголчуудын дунд болон Байгал нуурын Ойхон олтригийн буриадууд, Францын Бургон мужийн бузаав торгуудын дунд хийсэн хээрийн шинжилгээ, монгол болон харь хэлээрх түүхэн эх сурвалж, гадаад дотоодын эрдэмтдийн 900 орчим эрдэм судлалын ном, өгүүллийг үндэслэн бичсэн, 1216 хуудас “ Монгол соёлын тайлбар толь бичиг” хэвлэгдэн гарсныг хэлсэн үгэндээ онцоллоо.

Энэ бүтээлд угсаатны зүй, соёлын хүн судлалын ажиглалт шинжилгээнээс гадна монгол соёлын онолын концепцийг боловсруулж, монгол соёлын долоон гол чанарыг томьёолон гаргасны дотор монгол соёл бол мөн чанарын хувьдаа бэлгэдэл голлосон тэмдэг дагалдсан тогтолцоо (system) юм гэдийг тодорхойлсон байна.

Энэ толь бичигт монгол хүмүүний өдөр тутмын болон нэгэн насны мөчлөгт зайлшгүй эрэлт хэрэгцээт сэдвүүдийг (Нялхасын ухиал, даахь үргээх, бэр гуйх, хуримлах, оршуулах зан үйл гэх мэт) гол толгой үг, дэд толгой үг, дэс буюу дагалдах толгой үг болгон эрэмбэлжээ.

Дэлхийд хосгүй нүүдэлчин соёлын язгуур үндэс болсон дээс томохоос сур элдэх хүртэл, нутаг бэлчээр сонгох, нүүдэл суудал хийх, таван өнгө, ундаа хийх боловсруулах, дэвшүүлэх, зооглох, зочин угтах, таван хошуу мал, тэр ч байтугай цаа малын хариулга маллагаа зэргийг багтаажээ.

Олон жил огт байхгүй гэж үзэж байсан монгол домог зүйг сэргээн судалж, дом шившлэг, баатарлаг туульс, монгол ардын билиг, аман зохиолын олон төрөл зүйл, дөрвөн цагийн хурим бусад зан үйл, тэнгэр үзлийн олон сэдвийг гол гол төлөөллийн хамтаар судалсан судалгаа оруулжээ. Гэхдээ үлдсэн судалгаагаа жил жилээр нэмсээр цаашдаа улам баяжуулж сайжруулахаар төлөвлөж байгаа аж.

Толь бичгийн эхний титэм үг нь” Энэ дэлхийн бүх монгол хүнд зориулав” хэмээснээс үзэхэд язгуур монгол соёлынхоо тулгын чулууг хойч үедээ бичиж үлдээх зорилго тавьсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт болов

26/02/2026
Өв соёл Урлаг

“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

25/02/2026
Өв соёл Урлаг

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.