Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»“Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн үеэр бэсрэг наадам, гала тоглолт болно
Цирк

“Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн үеэр бэсрэг наадам, гала тоглолт болно

Урлаг Урлаг16/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гурван өдөр үргэлжлэх “Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн хөтөлбөрт бэсрэг наадам, “УЯН ШОУ” гала тоглолт, уран нугаралтын түүх, хөгжлийн тухай семинар, олон улсын уран бүтээлчид, багш нарын воркшопууд багтжээ.

Өөрөөр хэлбэл, “Монголын уран нугаралтын чуулган–2026”-г зөвхөн уран нугараачид, суралцагчид болон мэргэжлийн уран бүтээлчдийн хүрээнд зохион байгуулах бус, харин дотоодын болон олон улсын жуулчдыг татах соёл, аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагаа болгох зорилго тавьж буй юм.

Уг олон улсын чуулганы эхний өдөр болох үйл ажиллагааны нэг нь бэсрэг наадам бөгөөд энэ үеэр  бөхчүүд, харваачид, морьтнуудын үзүүлбэрийг толилуулж, монгол соёлыг гүн гүнзгий мэдрэх боломжийг олон улсын оролцогчдод олгох ажээ. Харин “UYAN SHOW: Gravity & Grace” гала тоглолт нь Монголын уламжлалт уран нугаралтын өв соёл, орчин үеийн циркийн урлагийг тайзнаа харуулах юм.

“Монголын уран нугаралтын чуулган-2026” энэ сарын 19-21-нд Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болно.

Тухайлбал, “Уян шоу” гала тоглолтын хөтөлбөрт МУГЖ Э.Лхагва-Очирын сандалтай тэнцвэрийн үзүүлбэр, Монте Карлогийн олон улсын циркийн наадмын хүрэл цомын эзэд “Nomads Archers Girls” хамтлагийн нум сумтай уран нугаралт, Монголын циркийн урлагийн хурд ба тэнцвэрийн тоглолтууд, үсний хүчээр агаарт гайхамшиг бүтээх өвөрмөц үзүүлбэрүүдийг багтаажээ.

Уран нугаралт бол монгол хүний биеийн гайхамшигт боломж, таталцлын хүчийг даван туулах тэнцвэр, уян налархай “үзэсгэлэнт” хөдөлгөөн, гоо сайхны төгс зохицлыг тайзнаа харуулдгаараа онцлог, өвөрмөц өв соёл маань билээ. Тиймээс уран нугаралтын түүх, хөгжлийг хамарсан семинарын хүрээнд циркийн туршлагатай мэргэжилтнүүд, нугараачид, тэнцвэрийн жүжигчид карьераа хэрхэн эхлүүлэх, дэлхийн нэр хүндтэй тайзан дээр хэрхэн тоглох талаар зөвлөгөө, мэдээллийг хуваалцах юм байна.

Түүнчлэн “Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн хүрээнд хөнгөн сонирхолтой уур амьсгал бүрдүүлж, нэг болон хоёр гар дээр урт хугацаанд тэнцвэр барих, уран нугаралтын дасгал зэрэг хөгжилтэй сорилтуудыг зохион байгуулахын зэрэгцээ олон улсын уран бүтээлчид, багш нар төрөл бүрийн воркшопуудыг удирдан явуулах ажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үнэт үзмэрүүд бүхий үзэсгэлэн нээлтээ хийлээ

23/10/2026
Дотоод мэдээ Урлаг

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026
Дотоод мэдээ Урлаг

Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цом хүртлээ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026

“Хуанжу гэг” Жао Вэй олон жилийн дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

23/10/2026

Жүжигчин Ариана буюу Г.Ариунболор Германы “RTL” телевизийн олон ангит цуврал кинонд тоглож байна

23/10/2026

Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо

23/10/2026

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” кино “Улаанбаатар” кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.