Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монгол гэр” танин мэдэхүйн ажлыг зохион байгуулж байна
Өв соёл

“Монгол гэр” танин мэдэхүйн ажлыг зохион байгуулж байна

Урлаг Урлаг04/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс хүүхэд багачуудын үндэсний өв соёлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, монголчуудын уламжлалт сууц болох монгол гэрийн бүтэц, зохион байгуулалт, өвөрмөц онцлогийг таниулах зорилгоор “Монгол гэр” сэдэвт боловсрол, танин мэдэхүйн ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хүүхдүүдэд монгол гэрийн үүсэл хөгжил, нүүдэлчин ахуй амьдралд гүйцэтгэх үүрэг, олон зуун жилийн турш уламжлагдан ирсэн монголчуудын ахуй соёл, байгальтай зохицон амьдрах ухааны талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байгаа юм.

Мөн гэрийн үндсэн бүтцүүд болох тооно, унь, хана, багана, хаалга, туурга, өрх зэрэг эд ангиудын нэршил, зориулалт, харилцан уялдаа холбоог тайлбарлан танилцуулж, монгол гэрийн бүтэц нь уур амьсгалын онцлогт зохицсон, задлан угсрахад хялбар, нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв болохыг онцлон тайлбарлаж байна.

Түүнчлэн гэр доторх эд зүйлсийн байрлал, зочин хүндэтгэх ёс, гал голомтоо дээдлэх уламжлал зэрэг монголчуудын ахуйн соёл, зан заншлын талаар хүүхэд багачуудтай харилцан ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Монгол гэр нь зөвхөн орон сууц төдийгүй монголчуудын амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, уламжлалт мэдлэг ухааны илэрхийлэл бөгөөд 2013 онд Монгол гэр барих уламжлалт урлал, түүнтэй холбоотой зан үйл нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей цаашид хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний өв соёл, түүхийн дурсгалт өвүүдийг сурталчлан таниулах боловсролын хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж, эх түүх, өв уламжлалаа дээдлэн хайрлах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон ажлуудийг хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Түүхэн дурсгалт Дуутын хаданд уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэжээ

07/08/2026
Өв соёл Урлаг

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

04/08/2026
Өв соёл Урлаг

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Вупи Голдберг “Бусад хүмүүсийн татгалзсан бүх дүрийг надад өгөөч” гэдэг байснаа ярив

09/08/2026

Илон Маск AI-аар “Одиссей” киног бүтээнэ гэв

09/08/2026

Жаред Лето Жон Кеннедигийн аллагын тухай шинэ киноны гол дүрээс хасагдаж магадгүй

09/08/2026

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.