Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Соёл, урлагийн салбарын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно
Дотоод мэдээ

Соёл, урлагийн салбарын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно

Урлаг Урлаг25/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн авьяас чадварыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны гуравдугаар сарын 27-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн Театрт болно.

“Мөнгөн мод-2024” наадмын хүрээнд

  • Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг шалгаруулна.
  • Найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

16 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 104 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 63 уран бүтээл өрсөлдөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье

31/12/2025
Дотоод мэдээ Урлаг

2025 оны ОНЦЛОХ үйл явдлууд

30/12/2025
Дотоод мэдээ Урлаг

Онцгой амжилт гаргасан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд” боллоо

20/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ

13/01/2026

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

13/01/2026

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаагийн “Бүтээлийн чуулга” хоёр боть ном уншигчдад хүрлээ

13/01/2026

“Paramount” студи “Warner Bros”-ийг шүүхэд өглөө

13/01/2026

В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл “Увдист лимбэ” дуурийг энэ сарын 24, 25-нд толилуулна

13/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.