Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Шакирагийн тоглолт Мексикт олон саяын орлого оруулна
Гадаад мэдээ

Шакирагийн тоглолт Мексикт олон саяын орлого оруулна

Урлаг Урлаг26/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Колумбын алдарт дуучин Шакирагийн шүтэн бишрэгчид тоглолтыг нь үзэхээр Мексикийг зорин ирж байгаа нь олон арван сая ам.долларын орлого оруулах төлөвтэй байгаа тухай тус улсын худалдааны танхим мэдэгджээ.

Энэ нь хөгжмийн томоохон арга хэмжээнүүдийн эдийн засгийн ач холбогдлыг тодотгон харуулж байна. Есөн сая орчим оршин суугчтай Мехико хот бол Латин Америкийн төдийгүй олон улсад нэр алдраа цуурайтуулсан гадаадын уран бүтээлчдийн тоглолтоо хийх дуртай газруудын нэг юм.

32 настай Мария Мехикогийн 65 мянган хүний суудалтай GNP цэнгэлдэхэд болж буй Шакирагийн “Women Don’t Cry Anymore” тоглолтыг үзэхээр Хондурасаас ирсэн байна. Цахим маркетингийн мэргэжилтэн тэрбээр нислэг, зочид буудал, тоглолтын тасалбар зэрэгт ойролцоогоор 1000 ам.доллар зарцуулжээ. “Мехико хот руу хийх шууд нислэгүүд дүүрсэн байсан тул хэд хэдэн удаа саатсан” гэж тэрбээр Франс Пресс агентлагт ярьсан байна.

Түүнчлэн Мексикийн хойд нутгийн Чихуахуа мужаас ирсэн Деванхи нийслэлд таван хоногийн хугацаанд 1000 гаруй ам.доллар зарцуулсны дотор тоглолтод 400 доллар, онгоцны тийзэнд 200 доллар зарцуулжээ. Дэлхийн одод аялан тоглолтоо хийхдээ Чихуахуаг алгасдаг тул бид боломжтой үедээ зорин очиж үздэг гэж тэрбээр хэллээ.

Мексикийн Үндэсний худалдааны танхимын мэдээлснээр, Шакирагийн энэ сард Мехико хотод хийх долоон тоглолт нь 3.2 тэрбум песо буюу 160 сая ам.долларын эдийн засгийн өгөөжийг авчрах төлөвтэй байна. Үүний тэн хагас орчмыг 455 мянган тасалбарын борлуулснаар бүрдүүлнэ. Мөн зочид буудал болон бусад төрлийн байрлах газрууд 43.9 сая доллар, зоогийн газар, ундааны худалдаачид 27 сая доллар орлого олох төлөвтэй байна.

Ингэснээр АНУ-ын супер од Тейлор Свифтийн 2023 онд Мехикод хийсэн дөрвөн тоглолтоос олсон 50 сая долларын орлогоос давах төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Squid game-3” цувралын анхны тизер цацагдлаа

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Тина Тернерийн тогтоосон Гиннесийн амжилтыг Леди Гага эвдлээ

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.