Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Өөрийгөө билүүдэхийн учир” ном “мэндэллээ”
Утга зохиол

“Өөрийгөө билүүдэхийн учир” ном “мэндэллээ”

Урлаг Урлаг27/03/2025Шинэчлэгдсэн:27/03/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУБИС-ийн профессор, доктор Р. Чүлтэмсүрэн Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Төрийн хошой шагналт, нэрт зохиолч Д.Намдагийн намтар, уран бүтээлийн тухай “Өөрийгөө билүүдэхийн учир” номыг хэвлүүлжээ. Тус номын агуулга Д.Намдагийн урлаг, уран зохиолд хандах ухаан, “Герман” Намдаг, Д.Намдагийн хэлмэгдлийн жилүүд, Зохиол бүтсэн түүхээс гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байна. Номын эхний хэсэгт Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Д.Намдаг гуайн шавь, Монголын нэрт зохиолч Д.Батбаяр нар Д.Намдаг зохиолчийн тухай болон түүний зохиол бүтээлийн талаар дурсжээ. Тухайлбал, Д.Пүрэвдорж зохиолч “Намдаг гуай үнэхээр суут ухаантай хүн. Зохиолын драматизм гэдэг үйл явдлын өрнөлийг маш эгзэгтэй бодож олдог, түүнийгээ дүрийн хөгжил, хувьслын ээдрээнд товойлгон урлаж чаддаг манай үеийн жүжгийн хамгийн том зохиолч” гэсэн байна.

Харин Б.Лхагвасүрэн найрагч “Намдаг гэдэг хүний хар ухаан гэж ярьдаг бичдэг болж. Миний багш жирийн нэг хар ухаантай хүн төдий биш, нэн өндөр боловсролтой их хүн. Тэртээд туурвисан багшийн минь уран бүтээл өнөөдөр ч шавь нарынхаа бүтээлээс хавьгүй өндөр түвшинд байна. Намдаг багш мөн ч олон хүний амьдрал, уран бүтээлийн үндэс суурийг тавьж өгсөн дөө. Намдаг гэдэг тэр нэгэн суут хүний давтамж гэж энэ ертөнцөд байж болохгүй, байх ч ёсгүй байх. Донровын Намдагийн дайны хүн төрөөгүй л байна. Багшийгаа худал хуурмагаас өмөөрөх, хамгаалах цаг нэгэнт болжээ гэж боддог. Түүнийг минь мартаж мэдэх янзтай. Ёстой дэмий байлгүй” гэсэн байна.

Мөн түүний шавь, нэрт зохиолч Дарма Батбаяр “Миний хувьд гэнэн цайлган, гэгээн тунгалаг цагтаа учирч, эрдэм ном, ухаан, сэлтийнх нь их буянаас хүртсэн болоод ч тэр үү эрхэм бүхнээс нь эрхэм нь надад Д.Намдаг багш л байдаг юм. ХХ зууны монголын зохиолчид дотор Д.Намдаг багш шиг гайхамшигтай амьдрал туулж, түүнтэйгээ эн зэрэгцэхүйц гайхамшигтай сайхан зохиол бүтээл туурвисан зохиолч ховор. Ховрын шалтгаан нь төрлөхийн авьяас, заяагдмал ухаан, туулахуйяа бэрх зовлон туулсантай нь холбоотой байх хэмээн би боддог” гэж дурсжээ.

Д.Намдаг гуайн хэлсэн нэгэн алдарт үгийн тухай энэхүү номд мөн багтаажээ. Номд “Уран зохиол судлагч, шүүмжлэгч, шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан “Д.Намдаг гуайгаас “Авьяас гэдэг чинь юу юм бэ” гэж асуусан хүн нь би байгаа юм. Тэгтэл тэрбээр “Ямар хүн байх вэ, эмзэг хүнийг л хэлнэ. Чи бод л доо. Эмзэг хүн гэдэг чинь хамгийн түрүүнд санаа нь зовдог, хамгийн түрүүнд уйлдаг, гомддог, баярладаг тийм л хүн. Ухаан нь инээмээр юм болж байхад уйлдаг ч юм уу, тэгж юмыг өөрөөр хүлээж авдаг. Тийм эмзэг сэтгэлтэй хүнийг хэлдэг” хэлсэн нь гайхалтай үнэн” гэж өгүүлжээ. Ийнхүү түүний бүтээл туурвилдаа хандах ухаан, хэрхэн хэлмэгдэж, амар он жилүүдийг туулсан талаар, алдарт “Тэмцэл”, “Амь ба амьдралын үнэ”, “Шинэ зам”, “Сүрэг чоно”, “Шарай голын гурван хаан” , “Шинэ байшинд”, “Ээдрээ” тэргүүтэй жүжиг, уран бүтээл нь хэрхэн бүтсэн тухай дэлгэрэнгүй олон талын мэдээллийг уншигч та энэ номоос авах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Монголын зохиолчид Евроазийн номын үзэсгэлэнд оролцлоо

29/04/2026
Утга зохиол Урлаг

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026
Утга зохиол Урлаг

Мүраками Харүки шинэ романаа уншигчдад хүргэнэ

24/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Friends” цувралын жүжигчин одоо ч их хэмжээний орлого олсоор байдаг

03/05/2026

Онгоцны ачаанаас алдагдсан кино найруулагчийн “Оскар”-ын шагнал хоёр хоногийн дараа олджээ

03/05/2026

“Монгол кино” нэвтрүүлэг долоо хоног бүр “ТВ9” телевизээр үзэгчдэд хүрнэ

03/05/2026

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдаан зарлалаа

03/05/2026

ШИНЭ КЛИП: “Космос” хамтлаг – “МАД”

02/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.