Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2025.03.27/ УДБЭТ-т боллоо.
“Мөнгөн мод-2024” наадамд 167 уран бүтээлч өрсөлдсөнөөс судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа.
“Мөнгөн мод-2024” наадмын оны шилдэг уран бүтээлчид:
1. Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч
Бат-Өлзийн ТАМИР (“Фантастик” продакшны найруулагч)
2. Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч
Ганбатын БЯМБАСҮРЭН (“Хувьсал” продакшны уран бүтээлч)
3. Шилдэг хөгжмийн зохиолч
Орхонбаатарын ЧИНБАТ (“Хувьсал” продакшны уран бүтээлч)
4. Шилдэг продюсер
Хүрэлбаатарын ДАМДИНСҮРЭН (Монгол улсын Соёл элч, Соёлын гавьяат зүтгэлтэн)
5. Шилдэг удирдаач
Дашцэрэнгийн НЯМДАШ (Улсын филармонийн Ерөнхий удирдаач)
6. Шилдэг бүжиг дэглээч
Эрдэнэбатын ЭРДЭНЭЖАРГАЛ (“Номадик балет” продакшны Бүжиг дэглээч)
7. Тайз, дэлгэцийн шилдэг зураач
Чулуунбаатарын БАТБОЛД (Монгол театрын уран бүтээлч)
8. Шилдэг жүжигчин
Дашнямын ЦЭРЭНДАРЬЗАВ (Монгол Улсын гавьяат жүжигчин)
9. Шилдэг дуучин
Алтанхуягийн ОТГОНБОЛД (Улаанбаатар театрын дуучин)
10. Шилдэг бүжигчин
Амартүвшингийн ТҮВШИНБАЯР (Үндэсний урлагийн их театрын бүжигчин)
11. Шилдэг хөгжимчин
Төмөрчөдөрийн ӨЛЗИЙЖАРГАЛ (Үндэсний урлагийн их театрын хөгжимчин)
12. Шилдэг судлаач
Циен-Ойдовын БАТСАЙХАН (Дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор)
“Мөнгөн мод-2024” наадмын оны шилдэг уран бүтээлүүд:
1. “Соёлын өвийн шилдэг бүтээл”
“ЧИНГИС ХААН -МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” тусгай үзэсгэлэн (“Чингис хаан үндэсний музей”)
2. “Ном хэвлэлийн шилдэг бүтээл“
“ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ” цогц бүтээл” (Академич Сампилдондовын ЧУЛУУН)
3. “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл”
“ХҮН СҮРЭГ” өрөг урлаг ( Уран бүтээлч Батмөнхийн МӨНХЦЭЦЭГ)
4. “Дуу хөгжмийн шилдэг бүтээл”
“SOLONGO” ятга хөгжмийн пянз (Ганхуягийн СОЛОНГО)
5. “Тайзны урлагийн шилдэг бүтээл”
“КЛЕОПАТРА” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг (“Монгол театр”)
6. “Кино урлагийн шилдэг бүтээл”
“ХУВЬ ЗАЯА” уран сайхны кино (“Хувьсал продакшн”)
7. “Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл”
“МОНГОЛЫН БАЯЛАГ-330” цуврал нэвтрүүлэг (Монголын баялаг өв соёл ХХК)
8. “Хувцас загварын шилдэг бүтээл”
“ЦАГААН ЗҮРХ-LONDON FASHION WEEK” (Ачитын ТҮВШИНЗАЯА)
9. Дизайны шилдэг бүтээл
“ШИНЭ ХАР ХОРУМ ХОТЫН ЛОГО БЭЛГЭДЭЛ” (Сугарын ЧУЛУУНБАААТАР)
10. “Архитектурын шилдэг бүтээл”
“ХҮРЭЭ МАЙДАР” дуганы архитектур (Архитектор Галсанцэрэнгийн НЯМЦОГТ)
11. “Цахим шилдэг бүтээл”
“М КАРАОКЕ ДИЖИТАЛ ҮЙЛЧИЛГЭЭ” (“М МЮЗИК”)
12. “Зар сурталчилгааны шилдэг бүтээл
“СОЁЛ ТАНААС ЭХЭЛНЭ” нөлөөллийн аян (ЦЕГ- Урьдчилан сэргийлэх хэлтэс)
13. “Гэрэл зургийн шилдэг бүтээл”
“АНИР ГҮМ” зургийн цомог (Гэрэл зурагчин Пүрвээгийн БАТТУЛГА)