Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Леброн Жеймс нэрийн хүүхэлдэйтэй боллоо
Гадаад мэдээ

Леброн Жеймс нэрийн хүүхэлдэйтэй боллоо

Урлаг Урлаг14/04/2025Шинэчлэгдсэн:14/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

NBA-н дөрвөн удаагийн аварга, Олимпын хошой алтан медальт, орчин үеийн спортын салбарын хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг, сагсан бөмбөгч Леброн Жеймс дахин нэг шинэ амжилтыг тогтоож, түүхэнд нэрээ үлдээхээр боллоо. Энэ удаад тэрбээр хүүхдийн тоглоомын салбарт анхны гэх тодотголтой шинэ амжилтыг тогтоогоод байна.

65 жилийн түүхтэй, Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч “Mattel” компанийн зүгээс Леброн Жеймсийн хүүхэлдэйг худалдаанд гаргахаар болсноо зарласнаар “Лос Анжелес Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймс нь Кен загварын өөрийн нэрийн хүүхэлдэйтэй болсон анхны мэргэжлийн тамирчин боллоо.

“Уг шинэ хүүхэлдэй нь бидний хойч үед эерэг, зөв үлгэр дуурайлал үзүүлж буй Леброн Жеймсээр хийгдсэнд бид баяртай байна “хэмээн “Mattel” компанийн дэд ерөнхийлөгчийн орлогч Криста Бергер хэлжээ.

Леброн Жеймсийн хүүхэлдэй нь энгийн Кен загварын хүүхэлдэйнээс ойролцоогоор гурван см өндөр хийгдэх бөгөөд энэ нь түүнийг энгийн хүмүүсээс өндөр, сагсан бөмбөгч гэдгийг нь илтгэж байгаа ажээ.

Түүний хүүхэлдэй “Лос Анжелес Лейкерс” багийн өмсгөлтэй бус, харин урд талдаа “LJ” гэсэн нэрнийх нь эхний хоёр үсэгтэй, нэг ханцуйн дээр нь Огайо мужийн бэлгэ тэмдэг бүхий хатгамал, нөгөө ханцуйн дээр нь 23 гэсэн дугаарын хатгамалтай, ард талд нь “LeBron” хэмээн нэрийг нь бичсэн, цэнхэр цагаан өнгийн хослол бүхий бомбер хүрэмтэй, саарал шоотой өмд, хар өнгийн бүсэлхийний жижиг цүнх, хар өнгийн саравчтай малгай, хар нүдний шил болон цэнхэр өнгийн “Jordan 1” загварын пүүзтэй бүтээгдсэн байна.

Түүнчлэн хүрэмний дотор талд Леброн Жеймсийн үүсгэн байгуулсан хандивын санг бэлгэдсэн “We are family” гэсэн бичигтэй цамцтай ба нэмэлтээр тус хүүхэлдэйнд сагсны бөмбөг, чихэвч, сольдог пүүз зэрэг дагалдах тоглоомууд ирэх ажээ.

“Mattel” компанийн зүгээс өмнө нь теннисчин Серена Уилльямс, Наоми Осака, хөл бөмбөгч Меган Рапиной зэрэг эмэгтэй тамирчдын Барби загварын хүүхэлдэй гаргаж байсан бол ийнхүү анхны эрэгтэй тамирчны Кен загварын хүүхэлдэйн эзнээр Леброн Жеймс тодорлоо.

Леброн Жеймс өөрийн нэрийн хүүхэлдэйтэй болсон талаараа ярихдаа “Энэ бол өөртөө итгэх итгэлийг төрүүлж, мөрөөдлөө өдөөж, хүүхдүүд ч гэсэн агуу амжилтанд хүрч чадна гэдгийг харуулж, хүүхдүүдэд үлгэр жишээ болох сайхан боломж юм” хэмээн онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Squid game-3” цувралын анхны тизер цацагдлаа

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Тина Тернерийн тогтоосон Гиннесийн амжилтыг Леди Гага эвдлээ

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.