Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Монголын бүжгэн жүжигчдийн тоглолтыг Кубад толилуулах боломжийн талаар санал солилцлоо
Дотоод мэдээ

Монголын бүжгэн жүжигчдийн тоглолтыг Кубад толилуулах боломжийн талаар санал солилцлоо

Урлаг Урлаг15/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын алдарт балетчин Алисиа Алонзогийн нэрэмжит Хаванагийн их театрын Ерөнхий захирал Леонардо Тур Брочетэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар энэ сарын 14-нд санал солилцлоо.

Элчин сайд С.Золжаргал хоёр улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийд алдартай уг театрт Монголын уран бүтээлчдийн тоглолтыг толилуулах, энэ онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хамтарсан ажлууд зохион байгуулах боломжуудын талаар ярилцлаа.

Ерөнхий захирал Леонардо Элчин сайдын саналыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Гавьяат жүжигчин, алдарт балетчин Д.Алтанхуяг 2018 онд тус театрын тайзнаа уран бүтээлээ толилуулж байсныг дурдаад, цаашид хамтарсан уран бүтээл хийх, харилцан туршлага судлах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хаванагийн их театрыг 2015 онд Кубын алдарт балетчин Алисиа Алонзогийн нэрэмжит болгосон бөгөөд театрын барилгын загварыг Белгийн архитектор гаргаж, Нью-Йоркийн инженерийн компани 1914 онд барьж байв гэж Монгол Улсаас Куба Улсад суугаа ЭСЯ мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026
Дотоод мэдээ Урлаг

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026
Дотоод мэдээ Урлаг

Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цом хүртлээ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Дуглас “Nepo Baby” гэх нэршилд дургүйцлээ илэрхийлжээ

08/10/2026

Жош Хартнетт “Хүмүүс л намайг 22 жилийн турш “завсарласан” гэж бодож байгаа” гэв

08/10/2026

Sombr шүтэн бишрэгчийнхээ өөрийн гараар хийсэн цамцыг өмсөж баярлуулав

08/10/2026

П.Адарсүрэн агсны хөшөөг “Зайсан Хилл” цогцолбрын урд задгай театрын өмнө босгов

08/10/2026

ФОТО: “ОВГОР” МУСК-ны нээлтээс

08/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.