Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Хүүхэлдэйн театр 77 жилийнхээ түүхэнд анх удаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээлээ
Кино

Хүүхэлдэйн театр 77 жилийнхээ түүхэнд анх удаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээлээ

Урлаг Урлаг17/04/2025Шинэчлэгдсэн:17/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 2025 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох “Пөөдөө” бүрэн хэмжээний хүүхэлдэйн уран сайхны кино нь бүх насныханд зориулсан, Монголын анхны puppet movie буюу биет хүүхэлдэйн кино гэдгээрээ онцлогтой.

Энэхүү бүтээл маргааш буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр орон даяар нээлтээ хийх гэж байна.

Хүүхэлдэйн театрын дарга Б.Баянзул:

-Манай театр 1948 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад хүүхдэд зориулсан цорын ганц мэргэжлийн уран бүтээлийн байгууллага юм. Өнгөрсөн жил бид анх удаа орон тоогоо 10-аар нэмэгдүүлж чадсан. Хүүхдүүд цахим хэрэглээнд хэт автаж, гадаад соёлд уусаж байгаа талаар шүүмжлэл их байдаг. “Пөөдөө” УСК-ны гол зорилго нь үндэсний баатруудыг бүтээж, хүүхэд залууст эх орноо хайрлах, монгол хүний төлөвшлийг төлөвшүүлэх сургаалыг хүргэхэд оршиж байна. Уг киноны ажлыг 2021 оноос эхлүүлсэн.

Ерөнхий найруулагч Б.Батзориг:

-Хүүхэлдэй урлаг бол эртний урлаг. Хүн төрөлхтөн онгон шүтээн хэлбэрээр эхлүүлж, дараа нь урлаг болон хөгжсөн. “Пөөдөө” киног бүтээхдээ бид биет хүүхэлдэйнүүдийг жүжигчдээр хөдөлгөж, гүн хэсгүүдийг компьютер графиктай хослуулан хийсэн. Энэ төрлийн бүтээл дэлхийн 30 гаруй улсад хийгдэж байсан жишээтэй. Бэлтгэл ажилд 8 сар, зураг авалтад 44 хоног, компьютер графикт 1–2 жил зарцуулсан. Нийтдээ 4–5 жилийн хугацаанд олон хүн, маш их хөдөлмөр орсон бүтээл болсон. Энэ төрлийн уран бүтээл маш ховор тул төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин анхаараасай гэж хүсэж байна.

Найруулагч Н.Ариунаа:

–Хүүхэлдэйн театр 77 жилийнхээ түүхэнд анх удаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээж буйдаа бид маш их баяртай байна. Нэг хүүхэлдэйг хөдөлгөхийн тулд гурван жүжигчин зэрэг ажилласан. Хүүхэлдэй урлаг нарийн мэдрэмж, тэвчээр шаарддаг онцгой урлаг. Энэ бүтээлд ажилласан уран бүтээлчид, баг хамт олондоо талархал илэрхийлье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026
Кино Урлаг

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026
Кино Урлаг

Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Морин хуур” хүүхэлдэйн жүжиг Красноярск хотын Дуурь, бүжгийн театрын тайзнаа тоглогдлоо

05/06/2026

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.