Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Тэнгэрийн хүү” жүжгийн бүрэлдэхүүн дэлхийн театрын төвүүдийн нэг Унгар улсын Үндэсний театрт тоглохоор очлоо
Театр

“Тэнгэрийн хүү” жүжгийн бүрэлдэхүүн дэлхийн театрын төвүүдийн нэг Унгар улсын Үндэсний театрт тоглохоор очлоо

Урлаг Урлаг24/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тэнгэрийн хүү” жүжгийн бүрэлдэхүүн дэлхийн театрын төвүүдийн нэг Унгар улсын Үндэсний театрт тоглохоор очлоо.

Тодруулбал, MITEM (Madách International Theatre Meeting) буюу “Митем олон улсын театрын наадам” нь Унгарын Будапешт хотод жил бүр зохион байгуулагддаг, дэлхий дахины нэр хүндтэй театрын наадмуудын нэг юм. Энэхүү наадам нь 2014 оноос хойш Унгарын Үндэсний театраас санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд  өнөө жил 12 дахь удаагаа болох юм.

Эл театрын наадмыг Улсын драмын эрдмийн театрын бүтээл, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр нээх бөгөөд Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа 2025 оны дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд тоглоно.

2025 онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Анна Каренина” жүжигт ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина тоглоно

31/01/2026
Театр Урлаг

“Про” театр “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна

30/01/2026
Театр Урлаг

Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал

30/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.