Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Алдарт “Soundgarden” гранж рок хамтлаг рок-н-роллын алдрын танхимд мөнхөрнө
Гадаад мэдээ

Алдарт “Soundgarden” гранж рок хамтлаг рок-н-роллын алдрын танхимд мөнхөрнө

Урлаг Урлаг29/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод байрлах “Rock and Roll Hall of Fame” буюу рок-н-роллын алдрын танхим хэмээх дуу хөгжмийн музейд мөнхлөгдөх уран бүтээлчдийн нэрс ням гараг /2025.04.27/-т тодорсон байна.

Энэ жил нийт 14 нэр дэвшигч өрсөлдсөнөөс долоон хамтлаг, уран бүтээлч рок-н-роллын алдрын танхимд нэрээ үлдээж, мөнхлөгдөх уран бүтээлчдээр тодорсны нэг нь Сиэттл хотоос гаралтай, алдарт “Soundgarden” гранж рок хамтлаг аж.

Америкийн Сиэттл хотоос үүсэлтэй гэгддэг гранж рок хөгжмийн урсгалыг домогт “Nirvana” хамтлаг 1990-ээд оны эхээр дэлхийд түгээж байсан бол “Soundgarden”, “Alice In Chains”, “Pearl Jam”, “Stone Temple Pilots”, “Mudhoney”, “Tad”, “Bush” зэрэг энэхүү урсгалаар уран бүтээлээ туурвидаг маш олон хамтлаг тус хотоос төрөн гарсан байдаг.

“Soundgarden” хамтлаг 1984 онд Сиэттл хотноо байгуулагдсан бөгөөд студийн бүрэн хэмжээний нийт зургаан цомог гаргасан байдаг. Хамтлагийн дуучин Крис Корнелл 2017 онд нас барснаар хамтлаг тарсан байдаг ч 2019 онд ганц удаа дахин нэгдэж, тоглож байсан юм.

Тус хамтлагийн хувьд өмнө нь 2020 болон 2023 онд рок-н-роллын алдрын танхимд нэрээ үлдээхээр нэр дэвшиж байсан бол ийнхүү гурав дахь удаагаа нэр дэвшихдээ сонгогдоод байна. Тус хамтлагийг энэ жил нэр дэвшүүлэх үеэр “Nirvana”, “Pearl Jam” гэх зэрэг дараа дараагийн гранж рок хамтлагууд гарч ирэх замыг зассан, дуу хөгжмийн нөлөө бүхий хамтлаг хэмээн онцолж байсан юм.

Рок-н-роллын алдрын танхимд энэ жил “Soundgarden” хамтлагаас гадна “Bad Company”, “Outkast”, “The White Stripes” хамтлагууд, дуучин Чабби Чеккер, Жо Кокер, Синди Лопер нар мөн нэрээ мөнхлөхөөр болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.