Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Чингис хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн нээгдлээ
Үндэсний хөгжим

Чингис хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн нээгдлээ

Урлаг Урлаг21/02/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-21022014-1392967916-1606435540-hishigsuren18693701172014-02-21-16-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Чингис хааны вакс галерей” үүдээ нээж Эзэн Чингис хааны түүхийг үзүүлсэн 13 үзмэрээ эхний ээлжинд үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Долдугаар сар болон арваннэгдүгээр сард тус тус дахин цогц бүтээлүүдээр үзмэрийн сангаа нэмэгдүүлэх юм байна. Амралтын өдрүүдэд юу хийхээ хараахан төлөвлөөгүй бол та Монголын театрын музейн гурван давхарт байрлах уг үзэсгэлэнг очиж сонирхоорой. 

Ажиллах цагийн хуваарь:

Даваа – Баасан гаригт 09.00 – 18.00 цаг

Бямба, Ням гаригт 11.00 – 18.00 цагуудад ажиллах юм.

Ингээд энэ талаар тус музейн дэд захирал Б.Хишигсүрэн тодрууллаа.

-“Чингис хаан вакс галерей”-д хэчнээн үзвэр багтсан бэ?

-Эхний ээлжинд XIII зууны 13 түүхэн хүнийг онцолсон. Гэхдээ музейн маань үзмэрүүд цаашаа нэмэгдээд явагдана. Улсын баяр наадам, Монгол бахархалын өдөрт зориулан Чингис хааны залуу насны түүхийг сэдэвчлэн бүтээлүүдийг хийж эхэлсэн. Түүхэн сэдэв гэлтгүй цааш маш олон төрлөөр үзмэрүүд хийгдэнэ. Энэхүү бүтээлүүдийг олны хүртээл болгохоор 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Зураачид, дархчууд, сийлбэрчид, бүтээлүүдийн хувцсыг гэхэд дизайнер Бумхүүгээр ахлуулсан оёдолчид урласан. Цаашдаа ч энэ бүрэлдэхүүнээрээ ажиллана.

Бөртэгийн дүрийг гэхэд Тайвань улсын хамгийн том музейд хадгалагддаг XIII зууны хөрөг гээд архивт байгаа зурагнаас сэдэвлэсэн

-Таны хувьд зураач хүн. Энэ бүтээлүүд хэрхэн хувь нэмрээ оруулсан бол?

-Зургийн талаасаа оролцож амжсангүй. Өмнө Чингис хааны судалгааны ажилд олон жил ажилласан. Энэ ч утгаараа эрдэмтэдтэйгээ хамтарч ямар хэмжээгээр хэрхэн хийхээ зөвлөөд явсан.  

-Чингис хааны жинхэнэ дүр төрх мөн гэж тодорхойлсон зураг байхгүй нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулсан. Эзэн Чингис хаанаар овоглосон лааны тосон барималд дүрийг хэрхэн тодорхойлсон нь сонин байна?

-Эрдэмтдийн баг бидэнд үнэтэй зөвлөгөө өгч хамтарч ажилласан. Монголын нууц товчоо судлаач Сүхбаатар, ШУА-ын Археологийн хүрээлэнгийн Энхтүвшин, зоос судлаач, түүхийн ухааны доктор Нямаа нарын эрдэмтдийн хамтарсан шийдвэр, үйл ажиллагааны үр дүнд дүрүүдээ бүтээсэн. Чингис хааны хөргийн талаар өнөөдрийг хүртэл тогтсон зүйл байхгүй. XIII зууны түүх учраас иймэрхүү байх болов уу гэсэн төсөөлөл маягаар байгаа. Лааны тосон музейн үзмэрт амилуулсан Чингис хааныг “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны голд дүр Энхтайван гуайн дүрээр бүтээсэн.

Улсын баяр наадам, Монгол бахархалын өдөрт зориулан Чингис хааны залуу насны түүхийг сэдэвчлэн бүтээлүүдийг нэмээд хийж эхэлсэн. Түүхэн сэдэв гэлтгүй цааш маш олон төрлөөр үзмэрүүд хийгдэнэ.

 

-Тэгэхээр зөвхөн үзмэр гэхээс гадна маш олон түүхийн мэдээлэл агуулж байгаа илт байна. Үзмэрүүдийн тайлбар гэхэд монгол, англи, орос гэсэн гурван хувилбараар маш богинохон ойлгомжтой хийжээ?

-Тийм ээ. Бөртэгийн дүрийг гэхэд Тайвань улсын хамгийн том музейд хадгалагддаг XIII зууны хөрөг гээд архивт байгаа зурагнаас сэдэвлэсэн. Богтаг малгай болон гоёл чимэглэлийг нь олдвороос үндэслээд шууд 100 хувь бүтээл болгон оруулсан. Чингисийн үеийн алт, мөнгөн зооснуудын түүх гэхэд маш сонирхолтой. Дээд талын алтан зоосонд гэхэд Персээр “Хаадын хаан Аугаа их Чингис хаан” гэсэн бичсэн байх жишээтэй. Мөнгөн зоосон дээр гэхэд “Чингис хаан Чингисийн мөнгө” гэсэн бичиг гээд тэр чигээрээ түүхийн эх сурвалжууд багтааж өгсөн. Чингис хаан, Бөртэ хоёр хойно байрлаж хэсгийг гэхэд Персийн түүхчийн шаштрын сударт орсон зурагнаас үндэслээд бүтээсэн байх жишээтэй.

-Жамухын өмсч байсан дээлний загвар гэхэд археологийн олдвортойгоо тун ч адилхан юм?

-Тийм ээ. Өгөөдэй, Цагаадай, Зүчи гээд Чингис хааны хөвгүүдийн дээлний голд гэхэд тамга байгаа. Харин Жамухын тамга нь одоо хүртэл тодорхойгүй судалгаа шинжилгээний ажил хийгдэж л байгаа. Хэрвээ тодорхой боллоо гэхэд баяжуулаад л явна.

-Музейн хувьд байрны асуудал хүнд байх шиг. Монголын театрын музейд түшиглэж байгуулсан байна шүү дээ. Цаашдаа үзмэрүүдийн тоо нэмэгдэхээр яах вэ?

-Одоогоор бид байрны асуудлаа шийдэж чадаагүй. Манай үзмэрийн хувьд тасалгааны хэм энэ тэр хүчтэй нөлөөлөхгүй учраас хүндрэл бэрхшээл гайгүй. Лааны тосон үзмэрийн материалын хувьд силикон вакс. Эхний ээлжинд ард иргэдэдээ сонирхуулах үүднээс Театрын музейн удирдлагуудтайгаа ярилцаад бүтээлээ олонд сонирхуулж байна.

Эх сурвалж: gogo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.