Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Аугаа их эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулан шинэ марк гаргалаа
Нийгэм

Аугаа их эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулан шинэ марк гаргалаа

Урлаг Урлаг01/05/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аугаа их эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулан шинэ марк гаргалаа. Эл маркны нээлтийг өчигдөр /2025.04.30/ хийж, нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Н.Евсиков болон “Монгол шуудан” ХК-ийн удирдлагууд, албаны хүмүүс оролцлоо.

Олон сая хүний амийг авч одсон 1941-1945 оны Аугаа их эх орны дайны ялалт нь фашизмыг бут ниргэж, ЗХУ-ын иргэдэд төдийгүй Европын ард түмэнд эрх чөлөө авчирсан юм. “Монгол шуудан ХК-иас гүйлгээнд гаргаж буй “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” сэдэвт шуудангийн маркт Ялалтын 80 жилийн ойн бэлгэдэл болсон “Эх орон” гэж олон түмний дунд алдаршсан хөшөөний зургийг дүрслэн харуулжээ. Энэхүү хөшөө нь “Сталинградын тулааны баатрууд”-ын дурсгалд зориулсан хөшөөний цогцолбор бөгөөд энэ нь Оросын уран барималч Е.В.Вучетича болон инженер Н.В.Никитин нарын бүтээл юм.

Дайны эхний өдрүүдээс Монголын ард түмэн “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан дор өдөр шөнөгүй ажиллаж, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх эскадрил болон дулаан нэхий дээл, хоол хүнс, агт морьд, малыг буцалтгүй тусламж болгон Оросын ард түмэнд илгээсэн юм.

Маркийг бүтээхэд ОХУ-ын Монгол улс дахь ЭСЯ, ахмад дипломатч, маркийн зөвлөх О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ШИНЭ КЛИП: “Космос” хамтлаг – “МАД”

02/05/2026

“Duo tenor” оператик поп концертыг Дарханд тоглоно болно

02/05/2026

Шинжлэх ухааны уран зөгнөлт “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино Univision, LookTV-д оржээ

02/05/2026

Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ

02/05/2026

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.