Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Одмөндөр” продакшн “Media group”-т нэгдлээ
ТВ Нэвтрүүлэг

“Одмөндөр” продакшн “Media group”-т нэгдлээ

Урлаг Урлаг02/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дотоодын контент үйлдвэрлэлийн нэр хүндтэй тоглогч болох “Odmundur” продакшн “Media group”-тэй хамтран ажиллах урт хугацааны стратегийн түншлэл байгууллаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд “Odmundur” продакшны бэлтгэх бүх төрлийн контентууд тодруулбал ярилцлага, мэдээ, подкаст, уран бүтээл, шууд дамжуулалт зэргийг зөвхөн “Media group”-ийн мэдээллийн сувгууд болох NTV телевиз, FM 107.0/83.3 радио, Time.mn сайт болон тус бүрийн дагалдах сошиал сувгуудаар хүлээн авах боломжтой боллоо.
Шинээр эхэлж буй энэхүү хамтын ажиллагааны хүрээнд NTV телевизийн эзэмшдэг Монгол бөхийн барилдааныг шууд дамжуулах онцгой эрхийн хүрээнд “Odmundur” продакшн нь FM 107/83.3 радиогийн сүлжээгээр шууд дамжуулж эхлээд байна.
Үзэгч сонсогчдын өндөр хандалттай, уламжлалт спортын шууд дамжуулалтыг радио долгионоор онцгой эрхтэйгээр олон нийтэд хүргэж буйд сонсогчид таатай байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Шууд нэвтрүүлэг болон бусад контентыг FM радио болон NTV телевизээр дамжуулахаас гадна Time.mn сайтад байрласан онлайн радиогийн тоглуулагчаар шууд сонсох боломжийг бид бүрдүүлээд байна.
Ингэснээр радио долгион хүлээж авах боломжгүй орчинд ч мобайл төхөөрөмж, компьютер ашиглан шууд нэвтрүүлгийг хаанаас ч хүлээн авах боломжтой гэсэн үг.
2024 оны сүүлээр MMCG-ийн гаргасан медиа хэрэглээний судалгаагаар:
• FM радиог сонсогчдын тоо 34 хувьд хүрч, хурдацтай өсөлт гарсан бол,
• Подкаст болон аудио контентын хэрэглээ 47 хувьд хүрсэн нь хэрэглэгчдийн хандлага “сонсгол медиа” руу улам бүр шилжиж буйг харуулж байна.
“Odmundur” продакшн нь өөрийн сонирхолтой контент, сонсогчидтой холбоо тогтоох ур чадвар, шинэ сэтгэлгээтэй уран бүтээлчдийн багтай бөгөөд MMCG-ийн “Шилдэг подкаст бүтээгч” ангилалд хоёрдугаарт өргөмжлөгдсөн хамт олон юм.
Шилдэг подкаст, ярилцлага, ШУ танин мэдэхүйн контент бүтээгч “Odmundur” продакшн өөрсдийнхөө сувгаа Үндэсний бөхийн шууд дамжуулалтаар баяжуулсан төдийгүй тус продакшны бэлтгэдэг сонирхолтой контентууд үзэгчдэд хүрэх хүрээгээ “Media group”-ийн сувгуудаар тэллээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.