Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно
Гадаад мэдээ

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

Урлаг Урлаг14/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

69 дэх удаагаагийн “Eurovision” дууны уралдааныг өнөө жил тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулж, ялагчийг тодруулах гэж байна.

Өнөө жилийн уралдааныг дүрмийн дагуу өнгөрсөн жилийн ялагч болох Швейцар улсын Базель хотод зохион байгуулна. 2024 оны “Eurovision” уралдаанд Швейцарын оролцогч Nemo “The Code” хэмээх дуугаараа түрүүлсэн билээ.

Уралдааны эхний хагас шигшээ шат мягмар гарагт, хоёр дахь хагас шигшээ пүрэв гарагт, харин ялагчийг тодруулах шувтаргын шат бямба гарагт болно. Энэ жилийн уралдаанд нийт 37 орны оролцогчид өрсөлдөхөөр болжээ.

Хоёр жил өнжсөний дараагаар Монтенегро улс энэ жилийн уралдаанд эргэн ирж байгаа бол өмнө нь оролцохоо мэдэгдсэн Молдов улс эдийн засгийн шалтгааны улмаас нэрээ татсан байна. 37 орны хамтлаг, дуучид оролцох хагас шигшээ шатнаас 26 орны оролцогчид шувтаргын шатанд тунаж үлдэх юм байна.

Энэ жилийн оролцогчдын уран бүтээлүүдийг багтаасан цомог дөрөвдүгээр сарын 18-нд цахим хэлбэрээр, дөрөвдүгээр сарын 25-нд CD хувилбараар гарсан бол энэ сарын 23-нд пянзаар худалдаанд гаргахаар болжээ.

2025 оны “Eurovision” уралдааныг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Швейцарын өргөн нэвтрүүлгийн корпорац хамтран зохион байгуулна. Тус уралдааныг албан ёсны “YouTube” сувгаараа шууд дамжуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Украины хил дээр монгол марк их хэмжээгээр хураажээ

10/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Эйнштейний хийлийг үнэ хаялцуулжээ

09/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

07/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025

ФОТО: “Монгол хаан” театрын “Тамгагүй төр” жүжгээс

11/10/2025

Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан тоглолтоо хийнэ

11/10/2025

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ

11/10/2025

ФОТО: “ШАЛЗ” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

10/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.