Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ
Нийгэм

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

Урлаг Урлаг17/05/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд уламжлалт “Номын баяр” Сүхбаатарын талбайд болж байна. Үндэсний бичиг соёл, номын өдрүүд болон 37 дахь удаагийн Номын баяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар болж буй юм. Бас нэг онцлог нь Номын баярын өмнөхөн Улаанбаатар хотыг Дэлхийн номын нийслэлд нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс дэмжжээ. Номын баярын санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц” ТББ, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, БОУАӨЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар ажиллаж байгаа юм. Номын салбарт 20 дахь жилдээ ажиллаж буй “Номын соёлт ертөнц” ТББ, тэдний үүсгэн байгуулсан “Либро Сувд” агентлаг гадаад харилцааг олон улсын түвшинд өргөтгөн тэлэх ажлыг хариуцан ажиллаж, монгол зохиолчдын зохиол бүтээлийг гадаадын уншигчдад эх хэл дээр нь орчуулан хүргэх, монголын оюуны сангаас экспортлох ажлыг эхлүүлж байгаа нь нэгэн чухал алхам болж байна. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцох юм.

Энэ удаагийн Номын баярын онцлогоос дурдвал, үндэсний бахархалт амьтан “Мазаалайн  асрууд”-ыг бэлдэж, нэр хүндтэй зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, чөлөөт орон зайд кофе, цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчныг уншигчдадаа зориулан засаж буй юм. Мөн иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлага бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор номын үзэсгэлэн, зохиолч-уншигчдын уулзалт, гадаад дотоодын хэвлэлийн газруудын уулзалт, номын маркетинг-борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагаанууд болно. Баярын өдрүүдээр “Зөв мэдлэгт хөтөлнө” уриан дор олон сэдэв, агуулгатай номыг уншигчдад харьцангуй хямд үнээр хүргэх, уншигч зохиолчдыг уулзуулах, номтой холбоотой гэгээн дурсамж бүтээх орон зай, цаг хугацааг бүрдүүлж өгдөг уламжлалтай. Энэхүү баяр нь жилээс жилд өргөжин тэлж, ойролцоогоор 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 илүү зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.