Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна
Утга зохиол

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

Урлаг Урлаг21/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий даяар хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг болох Мүраками Харүкигийн хамгийн сүүлд бичсэн “Хот ба түүний Хийсгэлэн хана” роман нь зохиолчийн тархийг хамгийн удаан “гашилгасан” нь гэж хэлж болно.

31 насандаа эхлүүлсэн эл зохиолоо бүрэн бүтэн болгох мөч зохиолчийн 71 насанд тохиожээ. Зохиолын хүүрнэгч эзэн, “зүүд уншигч” эр бага залуудаа нэгэн охинд дурлаж буйгаар зохиол эхэлнэ. Харин тэр нь өөрийг нь нэг насаар тарчлаах дурсамж болон хувирахыг зүүд уншигч эр яахин мэдэх билээ.

Энэхүү романд ч япон зохиолчийн уран бүтээлийн салшгүй шинж чанар болох ганцаардал тусгаарлал, хүний сэтгэлийн гүнд далдлаастай байдаг нууцуудын судалгаа шинжилгээ нь үргэлжилж буй. Бусад зохиолынх нь нэгэн адил уншигчид энд ч бодит байдал, уран сэтгэмж хоёрын хил зааг уусан нийлсэн, учир битүүлэг, хамаг сэтгэл санааг уусган татах ертөнцөөр аялах болно.

…Учир битүүлэг хана бүхий энэ хот бол хүний ухаан бодол, айдас түгшүүр, эргэлзээ тээнэгэлзэл, зааг хязгаарыг тодорхойлсон метафор ертөнц юм. Энэ ертөнцийн “амьдрал” уншигчийг хааш нь ч зайлах аргагүй болтол дагуулаад зогсохгүй, бодит байдал хийгээд ухаан бодол дахь эрх чөлөөний төрөлх мөн чанарын тухай гүн эргэцүүлэлд дуудах нь дамжиггүй. Энэ бүхэнд Мүраками нөгөө л мастер чадвараа харуулсанд нь бүү эргэлзээрэй.

“Монсудар” хэвлэлийн газар алдарт зохиолч Мүраками Харүкигийн “Хот ба түүний Хийсгэлэн хана” бүтээлийг орчуулагч С.Оюунбилигийн орчуулгаар уншигчдын хүртээл болгож байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026
Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026

Хип хоп хөгжмийн ертөнцийг өөрчилсөн реппер Эминем өнөөдөр 54 нас хүрч байна

17/10/2026

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат тайзнаа эргэн ирнэ

17/10/2026

“Гоо сайхны олимп”-д монголчууд амжилттай оролцжээ

17/10/2026

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

17/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.