Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа
Утга зохиол

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

Урлаг Урлаг05/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол хэл, сэтгэлгээний өвийг хамгаалагч, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн монгол хүний мөн чанарын илэрхийлэл болсон номуудыг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа.

Энэ нь Монголын уран зохиолын үнэ цэн, өв соёл дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөж буйн илэрхийлэл, дэлхийн уншигчдад монгол хэл, соёлыг сурталчлан таниулахад их хувь нэмэр оруулах чухал алхам болж байгаа юм.

С.Эрдэнэ Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 онд төрсөн. Хүүрнэл зохиолын нэр төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч маань хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ чадамгай задлан шинжилж, уран үгээр дүрийг гайхалтай бичдэг уран бүтээлч юм. Монголын шинэ үеийн уран зохиолын богино өгүүллэгийн мастер тэрээр “Амьдралын тойрог”, “Баянбүрд”, “Занабазар”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу”, “Хойт насандаа учирна” зэрэг бүтээлүүдээ хэвлүүлж, 1965 онд Монгол Улсын Төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.

Дэлхийн хамгийн томд тооцогдох, АНУ-ын Конгрессын номын санд 470 гаруй хэлээрх материал хадгалагддаг. Тус номын сан нь АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын гишүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэх зорилгоор эхэлсэн ч, өнөө үед дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн үнэт өвийг хадгалсан судалгааны төв болон өргөжжээ.

Монгол хэлээрх ховор, орчин үеийн ном, бүтээлүүдийг тус номын сан Азийн уншлагын танхимдаа байршуулдаг нь манай соёл, түүх, уран зохиолыг судлах гадаад эрдэмтэн, судлаачдад үнэт эх сурвалж болдог билээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Э.Эрдэнэдалайн “Салхины дэргэд…” ном олны хүртээл боллоо

12/02/2026
Утга зохиол Урлаг

Үндэсний номын санд хадгалагдаж буй 9 мянга гаруй баринтаг судрыг цахимжуулав

10/02/2026
Утга зохиол Урлаг

Ганц хялгасны үзүүрээр бүтээсэн Монголын хамгийн жижиг ном

10/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Capture dcran Tower Rush jeu 15

12/02/2026

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

12/02/2026

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.