Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Ш.Хүрэлбаатар: Хосуудын сонсох дуртай дууны нэг болно гэдэгт итгэж байна
Дуу хөгжим

Дуучин Ш.Хүрэлбаатар: Хосуудын сонсох дуртай дууны нэг болно гэдэгт итгэж байна

Урлаг Урлаг10/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hurleecopy6979875472013-11-12-14-05[www.urlag.mn]6910137802014-03-12-18-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ нь Г.Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан “Нарны унага” киноны дууг өөрийн хэв маягтаа оруулан шинэчлэн дуулан түүнийгээ дүрсжүүлэн олны танил болсон билээ. Мөн шинэ оны зааг дээр "Цагаан сарнай" дууныхаа клипээр сонсогчдодоо зориулан бэлэг барьж байсан. Тэгвэл саяхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдэдээ шинэхэн дуугаа клипжүүлэн бэлэг барьсан юм. Тэрбээр  шинэ уран бүтээлээ "Миний хоёр жаргал" хэмээн нэрлэж "эр хүн таны энгэрт чинь эрхэлж, хайранд тань жаргадаг эрхмийн дээд хань, жаргалын дээд үрд тань" зориулан дуулжээ. 

Дуучин Хүрлээтэй шинэ уран бүтээлийнхэн талаар ярилцсанаа хүргье.

-Шинэ уран бүтээлээ дүрсжүүлээд бүсгүйчүүдэдээ баярын бэлэг барьсан. Клип бүтсэн түүхээс?

-Сайхан хаврын улирал урин цаг ирж байна. Уншигч та бүхэнтэйгээ шинэ уран бүтээлээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Энэхүү уран бүтээлийн онцлог нь  Хүрлээгийн гэсэн цоо шинэ дуу, клип болсон. Миний хоёр жаргал дуугаараа эхнэр, охин хоёроо магтан дуулсан. Дууныхаа клипээрээ эр хүний амжилтын ард үргэлж хань ижил, үр хүүхэд, гэр бүл бат зогсож байдаг гэдгийг харуулахыг зорьсон юм. Уг клипийг "Эрхэс" студид бүтээсэн. Дууныг үгийг С.Энхтайван, аяыг Ганаа буюу G-Na зохиосон. Шинэ уран бүтээл маань уншигч, сонсогч та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

-Уран бүтээлээ туурвихаасаа гадна хувийн бизнес эрхэлж байгаа гэж дуулсан. Нууц биш бол уншигчдадаа сонирхуулж болох уу?

-Ерөнхийдөө өөрийнхөө сонирхлын дагуу "XB" продакшн байгуулсан. Хамтлаг, дуучдын тайз чимэглэлийг хийж гүйцэтгэж байгаа. Тухайлбал, саяхан олон улсын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 7,8-ны  өдөр АСА циркт тоглосон "Үртэй хүн жаргалтай" тоглолт, Харанга хамтлагийн VIP тоглолтын тайз чимэглэлийн ажлыг хийсэн. Одоо удахгүй болох эр цэргийн баярт зориулсан тоглолтын тайз засалт дээр ажиллана.

-Шинэ цомгоо гаргах гэж байгаа?

-Миний хоёр жаргал дуугаа хосуудын сонсох дуртай дууны санд орно гэдэгт найдаж байна. Цомог  ирэх долдугаар сард гарна. Үүнээс өмнө шинэ уран бүтээлүүдээ дүрсжүүлж сонсогчдодоо хүргэх ажлын төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Уран бүтээлд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Шинэ уран бүтээлийг маань олны хүртээл болгоход гүүр нь болж өгдөг телевиз, фм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудадаа болон миний уран бүтээлийг дэмжиж ажилладаг студи, продакшны хамт олондоо баярласан талархсанаа энэ завшааныг ашиглан хэлэхэд таатай байна.

Ингээд уншигч та бүхэндээ "Миний хоёр жаргал" дууны клипийг хүргэж байна.


Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин Адель өнөөдөр 38 нас хүрч байна

05/05/2026
Дуу хөгжим Урлаг

“Morningstar” хамтлаг Хүүхэд хөгжлийн төвд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

05/05/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Blackpink” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ “Met Gala 2026”-д оролцлоо

05/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оддын гэгээ” олон ангит киноны нээлтээс

05/05/2026

Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

05/05/2026

“Алтан Феми” олон улсын кино наадамд Монгол бүтээлүүд шагнал хүртлээ

05/05/2026

Камерон Диаз 53 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

05/05/2026

Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.