Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Үлэмжийн чанар” үзэсгэлэнгийн нууцаас
Үзэсгэлэн

“Үлэмжийн чанар” үзэсгэлэнгийн нууцаас

Урлаг Урлаг13/03/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Otgontenger_2014_Oil_on_canvas_70x120cm4372138342014-03-13-12-25[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, Урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Баярт-Одын “Үлэмжийн чанар” үзэсгэлэн 976 галерейд 2014.3.3-3.20 -ыг дуустал олны хүртээл болно.

…Цус минь хөөрөх нь хаврын зөн үү
Эсвэл бүсгүй хүний хайр уу…

Ф.Тютчев

Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэхдээ бид энхрий чанар, гоо төрхийг нь нэн түрүүнд санадаг. Зүрх бүхэн түүнд дурлаж, дуу болгоныг түүнд зориулж, яруу үгс зөвхөн түүний тухай бодлоос ундардаг мэт.Адтай ааль, ялдам шинжийн нь цаана бүсгүй хүн бүрийн дотор хувиршгүй бат бэх хэрнээ аядуу зөөлөн хүч бий шиг санагдана. Бүхнийг гэрэлтүүлж, дотно дулаан болгох идтэй тэр хүчийг зураач Б.Баярт-Одын бүтээлүүд мэдрүүлнэ. Монгол зургийн аргаар туурвисан түүний зургуудад талын монгол айлын өдөр тутмын амьдрал, нүүдэлчдийн ахуй үзэгддэг. Харин тогтож ажваас магад өдөр бүр нэг л янзаар үргэлжлэх тэр хэмнэл сэтгэл татмаар тайван, энгүүн санагдах бөгөөд гагц эмэгтэй хүн ийм байдлыг авчирдаг хэмээн тэрбээр зургуудаа тайлбарласан юм. Тод өнгөөр гэрэлтсэн түүний бүтээлүүдэд монгол бичгээр бичсэн үгс ч цөөнгүй үзэгдэх нь монгол газар шороо, өв соёлыг бэлгэдэж буй хэрэг аж.

Тэгвэл төрийн соёрхолт Ц.Цэгмэдийн 2013 оны сүүлч үе, 2014 оны эхэнд хамаарах шинэ бүтээлүүдэд эмэгтэй хүний дүр гол байр суурьтай байна. Ингэхдээ хөрөг маягаар зурах бус, харин эмэгтэй хүний биеийн тус хэсгүүдийг дүрслэн өөрийн “нэрийн хуудас” гэж хэлж болох хадны сүг зураг, эртний бэлгэдэлт дүрс, хээ угалзаар баяжуулжээ. Тэдгээр бүтээл дэх эмэгтэй хүний биеийн хэсгүүд байгалийн нууцлаг гоо сайхныг бэлгэдэх мэт. Тухайлбал гоолиг нурууны хар цагаан гэрэл зураг мэт дүрслэл тэргэл сартай шөнийг санагдуулах бол бумбан хөхөөр элсэн манхан эсвээс дов толгодыг төлөөлүүлсэн шиг. Дүрслэлээс гадна зураач төрөл өнгөнүүдийг хооронд нь сүлсний дүнд үүсгэсэн холилдсон шинэ өнгөнүүд нь зүүд мөрөөдлийн аяс мэдрүүлнэ. Зураач Ц.Цэгмэд бүтээл туурвих үйл явцыг далд ертөнцийн сүнслэг эрчим хүчний дохио хэмэн үздэг бөгөөд уран бүтээлч нь тэр бүхнийг дамжуулагч хэмээн үздэг. Тиймээс ч бүтээлээ төдийлэн тайлбарлалгүй, үзэгчдэд хүлээн авах үүдийг нээлттэй үлдээдэг юм билээ. Хэдийгээр тэрбээр сонгодог уран зургийн дэгтэй В.И.Суриковын нэрэмжит академийг төгсөж, хуучин нийгмийн үед бүтээж туурвиж явсан ч нэг шугамд огт хязгаарлагдалгүйгээр орчин үеийг илэрхийлэн зурдаг нь онцлууштай. Гэхдээ тэр нь хүчилсэн хэрэг бус, харин өөрийн эрхгүй урсан гарсан мэт мэдрэгддэг юм.

            “Үлэмжийн чанар” нь нэг талаас бүсгүй хүн-байгаль-ахуйн шүтэлцээний тухай, нөгөө талаас уламжлалт хэлээр орчин үеийг хүүрнэх гэсэн хандлагатай болжээ. Харин тэрхүү хүүрнэлийг тайлж унших түлхүүр нь үзэгчийн мэдрэхүйд бий биз ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

02/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026

Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна

04/03/2026

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.