Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»“Үлэмжийн чанар” үзэсгэлэнгийн нууцаас
Сонсох

“Үлэмжийн чанар” үзэсгэлэнгийн нууцаас

Урлаг Урлаг13/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Otgontenger_2014_Oil_on_canvas_70x120cm4372138342014-03-13-12-25[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, Урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Баярт-Одын “Үлэмжийн чанар” үзэсгэлэн 976 галерейд 2014.3.3-3.20 -ыг дуустал олны хүртээл болно.

…Цус минь хөөрөх нь хаврын зөн үү
Эсвэл бүсгүй хүний хайр уу…

Ф.Тютчев

Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэхдээ бид энхрий чанар, гоо төрхийг нь нэн түрүүнд санадаг. Зүрх бүхэн түүнд дурлаж, дуу болгоныг түүнд зориулж, яруу үгс зөвхөн түүний тухай бодлоос ундардаг мэт.Адтай ааль, ялдам шинжийн нь цаана бүсгүй хүн бүрийн дотор хувиршгүй бат бэх хэрнээ аядуу зөөлөн хүч бий шиг санагдана. Бүхнийг гэрэлтүүлж, дотно дулаан болгох идтэй тэр хүчийг зураач Б.Баярт-Одын бүтээлүүд мэдрүүлнэ. Монгол зургийн аргаар туурвисан түүний зургуудад талын монгол айлын өдөр тутмын амьдрал, нүүдэлчдийн ахуй үзэгддэг. Харин тогтож ажваас магад өдөр бүр нэг л янзаар үргэлжлэх тэр хэмнэл сэтгэл татмаар тайван, энгүүн санагдах бөгөөд гагц эмэгтэй хүн ийм байдлыг авчирдаг хэмээн тэрбээр зургуудаа тайлбарласан юм. Тод өнгөөр гэрэлтсэн түүний бүтээлүүдэд монгол бичгээр бичсэн үгс ч цөөнгүй үзэгдэх нь монгол газар шороо, өв соёлыг бэлгэдэж буй хэрэг аж.

Тэгвэл төрийн соёрхолт Ц.Цэгмэдийн 2013 оны сүүлч үе, 2014 оны эхэнд хамаарах шинэ бүтээлүүдэд эмэгтэй хүний дүр гол байр суурьтай байна. Ингэхдээ хөрөг маягаар зурах бус, харин эмэгтэй хүний биеийн тус хэсгүүдийг дүрслэн өөрийн “нэрийн хуудас” гэж хэлж болох хадны сүг зураг, эртний бэлгэдэлт дүрс, хээ угалзаар баяжуулжээ. Тэдгээр бүтээл дэх эмэгтэй хүний биеийн хэсгүүд байгалийн нууцлаг гоо сайхныг бэлгэдэх мэт. Тухайлбал гоолиг нурууны хар цагаан гэрэл зураг мэт дүрслэл тэргэл сартай шөнийг санагдуулах бол бумбан хөхөөр элсэн манхан эсвээс дов толгодыг төлөөлүүлсэн шиг. Дүрслэлээс гадна зураач төрөл өнгөнүүдийг хооронд нь сүлсний дүнд үүсгэсэн холилдсон шинэ өнгөнүүд нь зүүд мөрөөдлийн аяс мэдрүүлнэ. Зураач Ц.Цэгмэд бүтээл туурвих үйл явцыг далд ертөнцийн сүнслэг эрчим хүчний дохио хэмэн үздэг бөгөөд уран бүтээлч нь тэр бүхнийг дамжуулагч хэмээн үздэг. Тиймээс ч бүтээлээ төдийлэн тайлбарлалгүй, үзэгчдэд хүлээн авах үүдийг нээлттэй үлдээдэг юм билээ. Хэдийгээр тэрбээр сонгодог уран зургийн дэгтэй В.И.Суриковын нэрэмжит академийг төгсөж, хуучин нийгмийн үед бүтээж туурвиж явсан ч нэг шугамд огт хязгаарлагдалгүйгээр орчин үеийг илэрхийлэн зурдаг нь онцлууштай. Гэхдээ тэр нь хүчилсэн хэрэг бус, харин өөрийн эрхгүй урсан гарсан мэт мэдрэгддэг юм.

            “Үлэмжийн чанар” нь нэг талаас бүсгүй хүн-байгаль-ахуйн шүтэлцээний тухай, нөгөө талаас уламжлалт хэлээр орчин үеийг хүүрнэх гэсэн хандлагатай болжээ. Харин тэрхүү хүүрнэлийг тайлж унших түлхүүр нь үзэгчийн мэдрэхүйд бий биз ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.