Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ
Дуу хөгжим

Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ

Урлаг Урлаг08/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн рок урсгалын төлөөлөгч “Blindfold” хамтлаг анх удаа Зүүн Өмнөд Азийн хөгжмийн салбарын томоохон фестиваль “AXEAN”-д уригджээ. Тус фестивальд жил бүр дэлхийн 30 гаруй орны 200 уран бүтээлч, 240 төлөөлөгч нэг дор цугладаг. Энэ жил есдүгээр сард, 40 гаруй хамтлаг, уран бүтээлчтэйгээр Индонезийн Бали арал дээр зохион байгуулагдах гэж байна.

Тус фестивальд монгол хамтлаг уригдсан нь Монголын шинэ үеийн хөгжмийг олон улсад хүргэх, цаашлаад хамтран ажиллах томоохон боломжийг нээж өгөх ач холбогдолтой гэнэ. Учир нь тэнд дуучид, уран бүтээлчдээс гадна орон орны продюсер, хөгжмийн агентлагууд хүрэлцэн ирж, авьяаслаг уран бүтээлчдийг дэргэдээс нь үзсэнээр, хамтын ажиллагааны санал тавьдаг байна. Харин энэхүү боломжийг бодитой болгож, фестивальд оролцохын тулд Blindfold хамтлагийн зүгээс санхүүжилт босгож байгаа билээ.

Хэрхэн туслах боломжтой вэ?

Нийт зардалд нислэг, тоног төхөөрөмж, маркетинг болон баримтат контент бэлтгэх зардал орж байгаа бөгөөд хэрэв та Монголын дуу хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсвэл энд дарж нэвтрэн мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжтой аж.

Тус үйл ажиллагааг Монголын анхны бөгөөд цор ганц “хамтын санхүүжилтийн платформ” Фандиа (Fundea)-гаар явуулж буй. Тус платформ дээр төсөл хэрэгжүүлэгчдийн мэдээлэл, хандивлагчийн нэр, мөнгөн дүн гээд цөм нээлттэй харагддаг тул баталгаат байдалд нь итгэлтэй байж болох гэнэ.

Яагаад Fundea гэж?

Зөвхөн уран бүтээлчид гэлтгүй ихэнх гарааны бизнес эхлэл хөрөнгөө босгохын тулд банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эсвэл хөрөнгө оруулагч олох гэсэн хоёр сонголттой тулгардаг. Гэвч ихэнх зээлийн үйлчилгээ барьцаа хөрөнгө шаардахын зэрэгцээ өндөр хүүтэй байдаг тул санхүүжилтээ бүрэн шийдэж чадахгүйд хүрэх нь олонтоо. Үүний шийдэл болгож бүтээсэн платформ бол Fundea юм. Санхүүжилт авах хүсэлтэй төсөл, стартапууд өөрийн бизнесийн санаагаа тус платформд байршуулснаар санхүүжүүлэгчид өөрт таалагдсан бизнесээ сонгож мөнгөн дэмжлэг үзүүлдгээрээ Fundea Монголдоо анхдагч бөгөөд цор ганц юм.

Түүнчлэн хамтын санхүүжилтийн дөрвөн төрөл байдгаас хандив, урамшуулал, хувьцаа гэх гурван үйлчилгээ тус платформд төвлөрсөн байдаг аж.

Сонирхуулахад, хэрэв та Blindfold хамтлагийг санхүүжүүлбэл мөнгөн дүнгээс хамааран төрөл бүрийн урамшуулал авах бөгөөд AXEAN фестивальд оролцох аяллын бичлэгийн талархлын хэсэгт нэрээ багтаах, зүүлт, подволк зэрэг нэрийн бүтээгдэхүүн бэлгэнд авах, цаашлаад хамтлагийн тоглолтын тасалбар, пянзны эзэн болох боломжтой гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026
Дуу хөгжим Урлаг

G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа

09/01/2026
Дуу хөгжим Урлаг

“Tomorrowland” Ази дахь анхны фестивалиа Тайландад хийнэ

08/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.