Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Тайванийн “F4” хамтлаг тайзнаа эргэн ирэв
Дуу хөгжим

Тайванийн “F4” хамтлаг тайзнаа эргэн ирэв

Урлаг Урлаг18/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2001 онд дэлгэцнээ гарсан “Meteor Garden” буюу “Солирын од” цувралаараа алдаршсан Тайванийн “F4” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа  тоглон шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьжээ.

“F4” хамтлагийн гишүүд болох Жерри Ян, Ваннесс Ву, Вик Чоу, Кен Чу нар өнгөрсөн бямба гарагт болсон Тайванийн “Mayday” хэмээх рок хамтлагийн тоглолтын дундуур бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч ирж, дээрх цувралын “Meteor Rain” хэмээх хит уран бүтээлээ дуулсан байна.

“Тайпэй Арена” цогцолборт цугларсан 40 мянган үзэгч бүгд “F4” хамтлагийн дууг даган дуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байсан бөгөөд энэ нь хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч дуулснаас гадна мөн энэ оны хоёрдугаар сард уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан, “Солирын од” киноны гол дүр болох Сан Цай-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Барби Шуг дурсан санагалзсан сэтгэлийн илэрхийлэл байлаа.

Японы “Boys Over Flowers” хэмээх манга бүтээлээс сэдэвлэсэн Тайванийн телевизийн цуврал нь “F4” хамтлагийн гишүүд болон жүжигчин Барби Шуг Азид алдаршуулж байсан ба тус цувралыг 2005 онд Японд, 2008 онд Хятадад, 2009 онд Өмнөд Солонгост, 2021 онд Тайланд улсад ахин бүтээсэн байдаг билээ.

Телевизийн цувралтай зэрэгцэн байгуулагдсан “F4” хамтлаг 2009 онд тарсан бол тэднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ахин нэгтгэж, тайзан дээр гаргахад олон жилийг зарцуулсан талаараа Тайванийн “Mayday” хамтлагийн ахлагч Ashin ярьсан байна.

“F4” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчдийн зүгээс хамтлагийг эргэн нэгдэхийг уриалсаар байгаа бөгөөд Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэднийг ирэх жил 25 жилийн ойгоо тэмдэглэж, тоглолт хийнэ хэмээн мэдээлж байгаа ч үүнийг нь хамтлагийн уран бүтээлчид болон тэдний харъяалагддаг агентлагууд баталгаажуулаагүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.