Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дэлхийн I дайны үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ
Гадаад мэдээ

Дэлхийн I дайны үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ

Урлаг Урлаг22/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн I дайны үед живсэн Их Британийн хааны тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцны үлдэгдлийг шумбагчид 100 гаруй жилийн дараа Хойд тэнгисээс олжээ.

“HMS Nottingham” гэдэг нэртэй уг хөлөг онгоцыг Их Британийн эргэн тойронд сүйрсэн түүхэн ач холбогдолтой хөлөг онгоцнуудын байршлыг тогтоох зорилготой “ProjectXplore” олон улсын төслийн 10 шумбагчийн баг Шотландын эргээс 90 гаруй км зайд илрүүлсэн байна. Ойролцоогоор 140 м өндөр хөлөг онгоцыг 1916 оны наймдугаар сарын 19-нд Германы шумбагч онгоцноос торпедоор харвасны улмаас хөлгийн багийн 38 гишүүн амь үрэгджээ.

Энэ сард “ProjectXplore” төслийнхөн баримтжуулах хүртэл 82 м-ийн гүн дэх хөлгийн байршил нууц хэвээр байсан юм. Хөлөг онгоцны нэрийн тамга, хэмжээ, тоног төхөөрөмж, нөхцөл байдал зэрэг нь дайралтын үеийн мэдээлэлтэй тохирч байгаа тул судлаачид мөн эсэхэд нь огтхон ч эргэлзэхгүй байгаа ажээ. Шумбагчид мөн хааны тэнгисийн цэргийн хөх титэм бүхий тамгатай оройн хоолны цагаан таваг, мөн хойд талын орой дээр “Nottingham” гэсэн үгийг товойлгон бичсэн байсныг тогтоожээ.

“HMS Nottingham” нь тагнуулын үүрэг гүйцэтгэж байхдаа боомтын талаас гурван удаа дайралтад өртжээ. Германы хөлөг онгоцыг өглөө эрт олж харсан боловч багийн гишүүн түүнийг загас агнуурын жижиг усан онгоц хэмээн андуурсан байна. Ахмад, 20 офицер болон багийн бусад 357 гишүүнийг хааны тэнгисийн цэргийн хоёр эсминец аварчээ. Дараагийн зуун жилд хөлөг онгоцны байршлыг тогтоохыг олон удаа оролдсон боловч бүгд амжилтгүй болоод байв.

“ProjectXplore” төсөл нь 2024 оны есдүгээр сараас эхлэн хөлөг онгоцны бүртгэл, цахилгаан мэдээ, газрын зураг зэрэг баримт бичгүүдийг судалжээ. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард тухайн газар нутгийг дуу авианы локаторууд ашиглан судалж, “HMS Nottingham” хөлөг онгоц сүйрснийг нотлох баримтуудыг илрүүлжээ. Гурван сарын дараа тус газар руу экспедиц хийж, уг хөлөг онгоцны үлдэгдлийг олсон байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

G-Dragon “PUBG” тоглоомтой хамтран ажиллана

03/09/2025
Гадаад мэдээ Урлаг

Найруулагч Пак Чан Вүк “No Other Choice” киногоо Венецийн кино наадмаар нээлээ

03/09/2025
Гадаад мэдээ Урлаг

Алдарт жүжигчин Грахам Грийн 73 насандаа таалал төгслөө

03/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon “PUBG” тоглоомтой хамтран ажиллана

03/09/2025

“Prada” үнэт эдлэлийн шинэ цуглуулгаа танилцууллаа

03/09/2025

Vogue” сэтгүүлийн ерөнхий редактороор Клои Малл томилогджээ

03/09/2025

Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь элч төлөөлөгч болжээ

03/09/2025

Найруулагч Пак Чан Вүк “No Other Choice” киногоо Венецийн кино наадмаар нээлээ

03/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.