Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Алдарт дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгслөө
Дуу хөгжим

Алдарт дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг23/07/2025Шинэчлэгдсэн:23/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Black Sabbath” хамтлагийн гоцлол дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл мягмар гарагт /2025.07.22/ мэдэгдсэн байна.

Харанхуйн хунтайж, хүнд металлын загалмайлсан эцэг гэгддэг түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ “Өнөө өглөө бидний хайртай Оззи Осборн таалал төгссөн тухай мэдээ хүргэж байгаадаа үгээр илэрхийлшгүй их гунигтай байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамт, хайр энэрлээр хүрээлүүлсэн байсан” гэжээ.

Жон Майкл Осборн 1948 онд төрсөн бөгөөд Английн төв хэсэгт орших Бирмингем хотод ажилчин ангийн гэр бүлийн зургаан хүүхдийн дөрөв дэх хүүхэд ажээ. Тэрбээр багадаа дислекси буюу унших, бичихтэй холбоотой сэтгэл зүйн хөгжлийн эмгэгээр шаналж, 15 настайдаа сургуулиа орхиж, хар ажил хийж байжээ. Тэр ч байтугай нэг удаа хулгайн хэргээр богино хугацаанд шоронд хоригдож байсан гэнэ.

Оззи Осборны хөгжмийн замнал 1970-аад онд хүнд металл жанрын “Black Sabbath” хамтлагийн ахлагчаар эхэлсэн байна. “Paranoid”, “War Pigs”, “Sabbath Bloody Sabbath” зэрэг хит дуунууд нь хамтлагийг алдаршуулжээ. Түүнийг шүтэн бишрэгчид нь “Харанхуйн хунтайж”, “Хүнд металлын загалмайлсан эцэг” гэж тодорхойлдог байв.

Оззи Осборн төрөлх Бирмингем хотод үдэлтийн тоглолтоо хийснээсээ хойш хоёр долоо хоногийн дараа таалал төгсжээ. “Энэ бол хамгийн сүүлчийн дуу. Та бүхний дэмжлэг биднийг гайхалтай амьдралаар амьдрах боломжийг олгосон… Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэж Оззи Осборн “Black Sabbath” хамтлагийн хамгийн алдартай дуу болох “Paranoid” дуугаар тоглолтоо дуусгасныхаа дараа цугласан олонд хандан хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Бейонсегийн 44 насны төрсөн өдөр

04/09/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon “PUBG” тоглоомтой хамтран ажиллана

03/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна

05/09/2025

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

04/09/2025

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

04/09/2025

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ

04/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.