Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»“Осака-Кансай ЭКСПО 2025” Монголын түүх, соёлыг дэлхийд хүргэсэн Үндэсний өдөрлөгийг зохион байгуулав
Мэдээ

“Осака-Кансай ЭКСПО 2025” Монголын түүх, соёлыг дэлхийд хүргэсэн Үндэсний өдөрлөгийг зохион байгуулав

Урлаг Урлаг31/07/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриатай “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн амжилттай үргэлжилж байна. Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн ёс заншил, онцлог, ололт амжилтаа танилцуулах боломж олгодог энэхүү үзэсгэлэн нь 2025 оны 4 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан сарын турш Осака хотноо зохион байгуулагдана.

Энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд 158 улс, 7 олон улсын байгууллага оролцож байна. Үзэсгэлэнг 28 сая гаруй хүн үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд өдөрт дунджаар 180 мянга орчим хүн зочилж, 7 дугаар сарын байдлаар “Осака-Кансай ЭКСПО 2025”-г 13 сая 661 мянган хүн үзэж сонирхсон байна.

Монгол Улс энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд “Монголын амар амгалан Pax Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах үнэт үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, боломжууд болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэж байгаа бөгөөд манай улсын павильонд одоогийн байдлаар 2.2 сая хүн зочлоод байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд оролцогч орнууд ээлжлэн өөрсдийн тусгай хөтөлбөр бүхий үндэсний өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын “Үндэсний өдөрлөг”-ийг энэ оны 7 дугаар сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд хүндэт зочноор уригдан оролцов.

Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Шадар сайд Т.Доржханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газар болон “Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж буй Япон Улсын Засгийн газар болон зохион байгуулагч байгууллагуудад баяр хүргэж, Монгол Улс, Япон Улс нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хүн төвтэй харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн бөгөөд энэ оны 7 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь манай хоёр орны найрамдлын харилцаанд шинэ хуудас нээсэн онцгой түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэв. Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ЭКСПО хариуцсан сайд Ё.Ито тус арга хэмжээний нээлтэд оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсад баяр хүргэж, үзэсгэлэнд амжилттай оролцож буйд талархал илэрхийлэв.

Шадар сайд Т.Доржханд, ЭКСПО хариуцсан сайд Ё.Ито нар Японы “Ирээдүйн хот”, “Эрчим хүчний ирээдүйн төлөвлөлт”, “Эрүүл мэнд” болон Монгол, Японы Улсын павильонуудыг үзэж сонирхов.

Үндэсний өдөрлөгийн хүндэтгэлийн тоглолтод Соёлын элч Б.Болд-Эрдэнэ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Хүн” театрын уран бүтээлчид оролцож, уртын дуу, хөөмий, морин хуур, ятга, биелгээ зэрэг монгол уламжлалт урлагийн үзүүлбэрийг хүргэлээ. Мөн үзэсгэлэнгийн “Их цагариг”-т “Дээлтэй Монгол” парадыг зохион байгуулж, Кансай бүсийн монгол, япон иргэд хамтран монгол бүжиг бүжиглэн алхаж, үндэсний хувцсаа танилцуулав.

Монголын “Үндэсний өдөрлөг”-ийн хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол-Японы бизнес уулзалтыг зохион байгуулж, Осака хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Соёлын орон зай-Бидний орчин” аяныг орон даяар эхлүүллээ

03/10/2025
Мэдээ Урлаг

Мисс Б.Номин-Эрдэнэ “World of Beauty Pageants” тэмцээнд оролцоно

02/10/2025
Мэдээ Урлаг

Энэ хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадын хуваарийг батлав

26/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Жу Ён 73 насандаа таалал төгслөө

06/10/2025

Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо

06/10/2025

“Тэг Цэг Үйлдэл” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзаж” буй жүжигчин М.Төгөлдөр гэж хэн бэ

06/10/2025

“Татар” хамтлагийнхан “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ

06/10/2025

Залуу циркчид Учаогийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртжээ

06/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.