Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ
Музей

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

Урлаг Урлаг03/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музей “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-ын үзмэрүүдээ шинэчлэн дэглэжээ.

Энэхүү танхим нь Монголын бурхан шашны холбогдолтой хосгүй үнэт үзмэрүүдийн жагсаалтад багтдаг Ногоон Дарь эх, Улаан сахиусны баг, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт үзмэрүүдийн дээжис, Японы Цүшима, Ики, Такашима арлын эрэг орчмоос Хубилай хааны усан флотын усан онгоц зэрэг шинэ үзмэрээр баяжуулжээ.

Мөн улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулан монгол хүний оюун ухаан, бие сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулан дээд амжилт тогтоосон хүмүүсийн эд зүйлсийг  дэглэн байрлуулсан байна. Тухайлбал, “Гиннесийн ном”-д мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал /Сумо бахийн бүс/,  Мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээнээс хоёр төрлөөр шалгарч Гиннест бүртгэгдсэн МУГТ Н.Мөнхшүр /цагт багц хөзөр цээжлэх төрөл/, Н.Энхшүр /30 минутад хоёртын тоолол цээжлэх төрөл/ нар насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын цом, бүх насны ангиллын Дэлхийн аваргын цомыг  тус танхимаас харж болох юм.

Түүнчлэн Монголын нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр, Монголчуудын цэрэг дайны урлаг, Юань улсын Их хаан Хубилайн усан флот, Монголын их амар амгалан (Pax mongolica), дэлхийд данслагдсан Монгол өв, Орхоны хөндийн нүүдэлчдийн түүх, Их эзэн Чингис хааны зарлигаар 1220 онд дэлхийн нийслэл Хархорум хот байгуулсан түүх, дэлхийн бурхан шашин, бичиг үсгийн соёлд Монголчуудын оруулсан хувь нэмэр, Өндөр гэгээн Занабазарын амьдрал уран бүтээл, дэлхийн түгээмэл үнэ цэнтэй Монгол өв соёлын талаарх түүхийг хамгийн ойроос танин мэдэх боломжийг олгожээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монгол судлалын тэргүүлэх эрдэмтэн лекц уншина

30/07/2025
Музей Урлаг

Дорнодод Буриад өв соёл судлалын музей нээв

29/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Криштиану Роналдугийн музей Хонконгод нээгджээ

08/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025

Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа

03/08/2025

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.