Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ
Нийгэм

Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ

Урлаг Урлаг04/08/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад долоодугаар сарын 28-наас энэ сарын 3-ны өдрүүдэд Болив улсын нийслэл Сукре хотод боллоо.

Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр зургаан бодлого бодож өрсөлдсөн юм.

Манай багийн сурагчдаас нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж

  • Дархан-Уул аймгийн “Монгол-Оюу” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гантөмөрийн Амарсанаа,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “эрхэт Эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Нэст Эдукэйшн” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мандахын Түвшинбаяр нар амжилттай оролцлоо.

Олимпиадын үеэр 2025 оны Ази-Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад (APIO 2025)-д амжилттай оролцож хүрэл меадль хүртсэн сурагч Г.Амарсанаа, Г.Эрхэм нар батламжаа гардан авлаа.

Монгол улсын багийн ахлагчаар ММЗО-ын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд нар оролцлоо гэж Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо мэдээлэв.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алтан өргөө” олон улсын кино наадам ирэх тавдугаар сарын 15-17-нд болно

22/04/2026

Гавьяат жүжигчин, дуучин С.Баасандорж “Хавар хайр” уран бүтээлийн тоглолтоо хийнэ

22/04/2026

Чюаньжоугийн Хүүхэлдэйн театрынхан Монголд тоглоно

22/04/2026

Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ

22/04/2026

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.