Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей виртуал боллоо
Музей

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей виртуал боллоо

Урлаг Урлаг08/08/2025Шинэчлэгдсэн:08/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах аймгийн Нэгдсэн музейн барилга нь дэлхийд хоёр, Ази тивд ганцхан байдаг музейн зориулалтаар барьсан барилга гэдгээрээ онцлогтой. Тус музейг виртуал технологиор шинэчилж, өчигдөр /2025.08.07/ хүлээлгэн өглөө.

Музей нь орчин үеийн нөхцөл, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж виртуал музей болсноор сонирхогчид газар дээр нь ирж үзэхээс гадна зайнаас үзэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ.

Виртуал технологиор дамжуулан Шивээ хиагт, ардын хувьсгалын үйл явдал, тухайн үеийн “цайны зам”-ын гол дамжин өнгөрөх бүс байсан “Маймаачин” хотын түүхэн үйл явдал зэргийг тухайн цаг үед нь очсон мэт бодит мэдрэмжийг авах юм.

Мөн энэхүү ажил нь орчин цагийн шинэлэг технологиор дамжуулан хүүхэд залуучуудад эх түүхээ таниулах, жуулчдад түүхэн цаг үеийг сурталчлах  томоохон ач холбогдолтой болж байгаа.

Энэ үеэр эрдэмтэн, доктор Д.Энхбаяр Герман улсын Гутенбергийн номын санд хүсэлт тавьсны дагуу одоогийн Алтанбулаг сум буюу 1830-аад оны Монголын хиагт буюу Маймаачин хотын эх зургийг буулган музейн хамт олонд гардуулан өглөө. Энэхүү зураг нь манай улсад байхгүй түүхийн чухал холбогдол бүхий зураг гэдгээрээ онцлогтой болжээ.

Түүнчлэн музейн дэглэлт, шинэчлэлтийн ажилд том үүрэг гүйцэтгэсэн ШУА-ын эрдэмтэн, түүх судлаач, доктор Д.Эрдэнэбат болон МУИС-ын профессор “Digital solutions” ХХК-ийн захирал А.Энхбаяр нарыг  аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Улаанбаатар хотын музей үзмэрээ иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна

27/10/2026
Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026

“Signal” цувралын хоёрдугаар бүлэг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

27/10/2026

Жон До Ён “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших магадлалтай

27/10/2026

Реппер BLU бие даасан анхны “Divine” цомгийнхоо үдэшлэгийг хийнэ

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.