Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»Алдарт “The Tonight Show”-ны анхны олон улсын хувилбарыг “Central TV” хийнэ
ТВ Нэвтрүүлэг

Алдарт “The Tonight Show”-ны анхны олон улсын хувилбарыг “Central TV” хийнэ

Урлаг Урлаг08/08/2025Шинэчлэгдсэн:08/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“NBCUniversal Studio Group”-ийн харьяа “Universal International Studios”-ийн нэгж “NBCUniversal Formats” Монголын “Central TV” телевизтэй хамтран дэлхийн хамгийн алдартай late-night шоу болох “The Tonight Show”-г албан ёсны лицензтэйгээр Монгол Улсад хүргэх болсноо мэдэгдлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь “The Tonight Show” форматын түүхэнд анх удаа АНУ-аас гадуур албан ёсоор хийгдэж буй олон улсын хувилбар бөгөөд тус шоуг Ази тивд анх удаа Монгол Улсад хүргэх гэж буйгаараа онцлог юм.

Алдарт “The Tonight Show”-ийн анхны олон улсын хувилбарыг Central TV хийнэ (фото 1)

Тус шоу нь шинэ өнгө төрх, шинэлэг найруулгаар Монголын үзэгчдийн соёл, үнэт зүйлсэд нийцсэн контент болон хүрэх бөгөөд хөтлөгчөөр Г.Анхбаяр ажиллахаар болжээ. Тэрбээр “The Voice of Mongolia”, “Mongolia’s Got Talent”, “The Masked Singer Mongolia”, “That’s My Jam Mongolia” зэрэг шоуны хөтлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.

Нийтдээ 20 ангитай, 60 минутын турш үргэлжлэх энэхүү цуврал шоу 2025 оны сүүлчээр “Central TV”-ээр долоо хоног бүр цацагдах юм.

Ингээд уншигчдадаа зориулан “The Tonight Show”-ны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Энэхүү формат нь олон улсын телевизийн зах зээлд анх удаа нэвтэрч байна

Late-night төрлийн шоуг олон оронд хийдэг ч “NBCUniversal Formats” албан ёсоор лиценз олгосон тохиолдол нь анх удаа болж байна. Энэхүү эрхийг Монголын” Central TV” авсан нь түүхэн амжилт гэж тодорхойлж болох юм.

Телевизийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн late-night шоу

Анх 1954 онд NBC сувгаар гарч эхэлсэн The Tonight Show нь 70 гаруй жилийн турш тасралтгүй цацагдаж байгаа бөгөөд АНУ-ын телевизийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилж буй шоу хөтөлбөр юм.

Дэлхийн хамгийн алдартай хөтлөгчид энэхүү шоугаар тодорсон

Шоуны хөтлөгчөөр Жонни Карсон (1962–1992), Жей Лено (1992–2009, 2010–2014), Конан О’Брайен (2009–2010), Жимми Фэллон (2014 оноос хойш) зэрэг Америкийн шилдэг комедианууд ажиллаж байжээ. Тэдний дундаас Жонни Карсон шоуны өнгө төрхийг бүрдүүлж, Америкчуудын оройн амралтын нэг хэсэг болгосон түүхэн хүн гэж нэрлэгддэг.

Алдарт “The Tonight Show”-ийн анхны олон улсын хувилбарыг Central TV хийнэ (фото 2)

Зочдын жагсаалт нь үнэхээр “одод”-оор дүүрэн

Шоуны зочдын жагсаалтад АНУ-ын ерөнхийлөгчид, Холливүүдын супер одууд, хөгжмийн домгууд, нийгмийн нөлөө бүхий хүмүүс, шинжлэх ухаан, спортын алдартнууд багтдаг. Энэ нь “The Tonight Show”-г дэлхийн хамгийн нэр хүндтэй тавцангийн нэг болгодог билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

26/06/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг цуврал комик ном, анимейшн болон эргэн ирлээ

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.