Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Хоббит”-ын ховор хувийг үнэ хаялцуулжээ
Гадаад мэдээ

“Хоббит”-ын ховор хувийг үнэ хаялцуулжээ

Урлаг Урлаг10/08/2025Шинэчлэгдсэн:10/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн нэрт зохиолч Ж.Р.Р.Толкины “Хоббит” зохиолын анхны ховор хувь дуудлага худалдаагаар 43 мянган фунт стерлингээр /57 мянган ам.доллар/ зарагджээ.

Английн баруун өмнөд нутгийн нэгэн байрыг суллах үеэр олдсон энэхүү ном нь Английн зохиолчийн 1937 онд хэвлүүлсэн уран зөгнөлт зохиолын 1500 эх хувийн нэг байжээ.

Бристоль хотын нэгэн байшингийн номын шүүгээнээс уг номыг олсон “Auctioneum” дуудлага худалдааны ордны мэдээлснээр, тэдгээр хувиас зөвхөн хэдхэн зуу нь л өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэж үздэг ажээ.

Дуудлага худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон хүмүүс уг номын үнийг шинжээчдийн урьдчилан тооцоолж байснаас дөрөв дахин өсгөсөн байна. “Auctioneum”-ын ховор номын мэргэжилтэн Кэйтлин Райли хэлэхдээ, энэ бол маш онцгой номын хувьд гайхалтай үр дүн гэлээ.

“Энэхүү бүтээлийг энгийн л нэг хуучин номын тавиур дээр байгааг нь хэн ч мэдээгүй. Анх харахад эртний “Хоббит” байсан тул би тавиураас дээрээс сонирхон авч харсан, тухайн үед жинхэнэ анхны хэвлэл гэдгийг нь огт мэдээгүй” хэмээн К.Райли ярьжээ.

Ж.Р.Р.Толкины алдарт “Хоббит” зохиол дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогджээ. Түүний туурвисан “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолуудаас сэдэвлэсэн цуврал кинонууд 2000-аад оны хит бүтээлүүд болсон билээ.

Зохиолчийн гараар бичсэн тэмдэглэл бүхий “Хоббит” номын анхны хувь нь 2015 оны зургаадугаар сард “Sotheby’s” дуудлага худалдааны ордонд 137 мянган фунт стерлингээр зарагдаж байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа” наадамд 50 гаруй оюутан уран бүтээлээ ирүүлжээ

26/05/2026
Утга зохиол Урлаг

Наран үүрд мандаг

25/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.