Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ
Нийгэм

Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ

Урлаг Урлаг11/08/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай сурагчид БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 2-9-нд болсон Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпидаас  хос медаль хүртэв.

Тус олимпиадад 61 улсын 284 сурагч оролцож, хоёр өдрийн туршид машин сургалт, хиймэл оюуны зургаан бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлдөв. Манай улсаас хоёр багийн найман сурагч оролцсоноос нийлбэр оноогоор сурагч Ү.Эрхэс тусгай байрт шалгарсан бол Ч.Ирмүүн, С.Хангэрэл нар хүрэл медалийн болзол хангасан байна.

Оролцогчид дан ганц бодлого бодохоос гадна олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож амьдралд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийддэг талаар мэдлэгтэй болсон. Түүнчлэн олимпиадын тооцооллын дэд бүтэц буюу GPU-г хэрхэн үр бүтээлтэй ашиглах нь тэдний ур чадварыг ихээхэн сорьж байсныг онцлов.

Энэ удаагийн олимпиадын оролцогчид өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн оролцогчид БНХАУ-ын технологи, шинжлэх ухааны паркуудаар зочилж, Цинхуа, Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн илтгэлийг сонирхов. Мөн олон улсын 40 орчим их сургууль, технологийн компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалтын онцлогийг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026

Дуучин Рианна удаан хугацааны дараа эргэн тайзнаа гарлаа

14/07/2026

“Алтаргана” соёлын гүүр болон үргэлжилсээр байна

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.