Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Утга зохиол

Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Урлаг Урлаг12/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Egshin artger” урлангаас хүүхдийн унших дур сонирхлыг хөглөж, мэдлэгийн хүрээг тэлэх, сэтгэхүйг нь хөгжүүлэх зорилготой “Мэдлэгийн арал” нэртэй уран зохиол, танин мэдэхүйн шинэ цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Уншиж, бичих сонирхолтой, адал явдал, мэдлэгт дурлагч 6-12 насны хүүхдүүд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан энэхүү хөтөлбөрийн танилцуулах өдөрлөг энэ сарын 10, 12-нд “Egshin аrtger” урлангийн байранд зохиогдох нь. Энэ бол зөвхөн номын хөтөлбөр биш, таны хүүхэд номоор дамжуулан уран зохиол, шинжлэх ухаан, түүх, соёл, байгаль ертөнцийн олон содон сонин зүйлстэй танилцаж, өөрийгөө нээн илэрхийлэх чадвараа хөгжүүлэх гайхалтай аяллын эхлэл байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Хүүхэд багачуудын эрдэм мэдлэгт дурлах итгэлийг асааж өгснөөр аливаад шинжлэх ухааны үүднээс ул суурьтай ханддаг, боловсролын мөн чанарыг ухаж ойлгодог ирээдүйн иргэд төрөн гарах үндэс болдог байна. Хүүхдийнхээ хөгжлийн үе шат бүрд эцэг, эхчүүдийн төдийлөн цаг зав гарган, тайлбарлан ойлгуулж, танин мэдүүлж чаддаггүй асуудлыг хэрхэн шийдэх аргыг эндээс мэдэх боломжтой гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Утга зохиол Урлаг

Волкнерын нэрэмжит утга зохиолын шагналыг Махрин Сохайл хүртлээ

08/04/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа 2026″ богино өгүүллэгийн наадам болно

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.