Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Явуулын номын сан хүүхдүүдэд үйлчилж байна
Мэдээ

Явуулын номын сан хүүхдүүдэд үйлчилж байна

Урлаг Урлаг14/08/2025Шинэчлэгдсэн:14/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дархан сумын 1-3 дугаар багт явуулын номын сан ажиллаж байна. Тус номын сан нь 12:00–17:30 цагийн хооронд ажиллаж, хүүхдүүд зуны амралтаараа гэрийн даалгавраа хийх, ном унших, шатар, даам тоглох зэрэг соёл, боловсролын үйлчилгээг авч байна.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын  төлөөлөгч Г.Отгонбаатар уг явуулын номын санг санаачилж эх үрсийн баярын өмнөх өдөр ашиглалтад оруулжээ.

500 орчим номтой уг номын санг багийн судалгааны ажилтнууд ээлжээр хариуцан ажиллуулж байгаа бөгөөд иргэд номоо гэртээ уншаад буцаан өгөх боломжтой.

Энэхүү явуулын номын сан нь хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дэмжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаад тухайн багийн иргэд талархалтай хандаж, ном унших соёлыг бага наснаас нь төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйг онцолж байна.

Г.Отгонбаатар нь өмнө нь гудамжны номын сан ажиллуулж байсан бөгөөд гэр хорооллын багийн хүүхэд, багачуудад зориулсан явуулын номын байгуулахаар хуучин автобусыг тохижуулсан нь ийнхүү байнгын үйлчилдэг номын санг бий болгожээ.

Уг явуулын номын санг иргэд, ААНБ-ын тусламж, дэмжлэгээр байгуулсан бөгөөд мөнгөн хандив болон эд материал, автобус тохижуулах хэрэглэгдэхүүн, номын баяжилтаар бий болгож хүүхэд, багачуудыг номтой нөхөрлөх тав тухтай орчин бүрдүүлжээ.

Явуулын сангаар өдөрт 20-50 орчим хүүхэд үйлчлүүлж, гэрийн даалгавраа хийх, шатар, даам тоглох, уншсан номынхоо тухай ярилцдаг байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо

04/11/2025
Мэдээ Урлаг

Профессор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олголоо

24/10/2025
Мэдээ Урлаг

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

17/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа ялгардаг дуучин Ч.Мишээл

04/11/2025

Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” үзэсгэлэнг нээлээ

04/11/2025

А.Аданы “Жизель” балетыг гурван өдөр толилуулна

04/11/2025

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо

04/11/2025

“Лхам” галерей Швейцарийн Риетберг музейтэй хамтран Монголын орчин үеийн урлагийг дэлхийд хүргэв

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.