Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Америкчуудын согтууруулах ундааны хэрэглээ түүхэн доод хэмжээндээ хүрчээ
Гадаад мэдээ

Америкчуудын согтууруулах ундааны хэрэглээ түүхэн доод хэмжээндээ хүрчээ

Урлаг Урлаг14/08/2025Шинэчлэгдсэн:14/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Gallup” судалгааны байгууллага өчигдөр АНУ-ын насанд хүрсэн иргэдийн согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой санал асуулгын үр дүнгээ нийтэлжээ. Тус байгууллага “Consumption Habits” нэртэй судалгаагаа сүүлийн 90 орчим жилийн хугацаанд жил бүр явуулж ирсэн юм. 2023 онд энэ үзүүлэлт 62 хувь, 2024 онд 58 хувь байсан юм. Өмнөх хамгийн доод үзүүлэлт нь 1958 оны 55 хувь байжээ.

Цар тахлаас хойш архины хэрэглээ буурч байгаа нь инфляц, үнийн өсөлт хүмүүсийн орлого зарлагад нөлөөлж байгаатай холбоотой гэж үздэг. Нөгөө талаар согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлдэг дарамт шахалт нэмэгдсэнтэй холбоотой. Үүний нэг илрэл нь тохируулж уух ч эрүүл мэндэд хортой гэж үздэг америкчуудын эзлэх хувь 53 болсноос харагдаж байна. Өнгөрсөн онд ингэж боддог хүмүүсийн эзлэх хэмжээ 45 хувь байсан юм.

Байнга хэрэглэдэг хүмүүсийн эзлэх хэмжээ түүхэн доод хэмжээнд хүрч буурсан байна. Тухайлбал өдөр бүр амсдаг гэж хариулсан хүмүүсийн хэмжээ 23 хувь болсон нь түүхэн доод үзүүлэлт болжээ. Эсрэгээрээ долоогоос дээш хоногийн өмнө хамгийн сүүлд уусан хүмүүсийн хэмжээ 40 хувьд хүрсэн нь 2000 оноос хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Хүмүүсийн долоо хоногт уудаг дундаж тоо 2.8 болсон нь 1996 оноос хойших хугацааны хамгийн доод хэмжээ болжээ. Жилийн өмнө энэ үзүүлэлт 3.8 байсан бол 2003 онд 5.1 хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болж байв. “Архины хэрэглээ буурсан нь хүмүүсийн сэтгэл санааг өөрчилдөг бусад бодис, тухайлбал АНУ-ын бараг тал орчимд нь хуулиар зөвшөөрөгддөг марихуаны хэрэглээ өссөнтэй холбоотой бололтой” гэж Gallup байгууллагын нийгмийн судалгаа хариуцсан захирал Лидиа Саад хэлжээ.

“Gallup” нь 1939 оноос хойш Америкчуудын архины хэрэглээтэй холбоотой зан үйлийг судалж эхэлсэн юм. 2001 оноос хойш энэ судалгаандаа тохируулж уух нь эрүүл мэндэд ямар нөлөөтэй талаар санал асуулга оруулж эхэлжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025
Гадаад мэдээ Урлаг

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

04/09/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon “PUBG” тоглоомтой хамтран ажиллана

03/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Монгол сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд түрүүлжээ

07/09/2025

Язгууртны булшнаас олдсон түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг гардуулж өглөө

07/09/2025

“Go Mongolia” төслийн сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токио, Монгол зэрэг дөрвөн улсад хийжээ

06/09/2025

ФОТО: “Rhyme” уран сайхны киноны нээлтээс

06/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.