Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Шведийн 113 жилийн түүхтэй сүмийг бүхэлд нь зөөж байна
Гадаад мэдээ

Шведийн 113 жилийн түүхтэй сүмийг бүхэлд нь зөөж байна

Урлаг Урлаг19/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шведийн Кирунагийн сүм нь 1912 онд баригдсан буюу 113 жилийн түүхтэй барилга. Энэхүү сүмийг хотын шинэ төв рүү зөөх ажиллагааг эхлүүлээд байна.

Кирунагийн сүм нь 35 метр өндөр, 40 метр өргөн бөгөөд 672 тонн жинтэй. Шведэд 1950 оноос өмнө баригдсан барилгууд дундаас хамгийн үзэсгэлэнтэй бүтээн байгуулалтад зүй ёсоор багтдаг.

Ийм том барилгыг нүүлгэх нь тун ховор тохиолдол. Гэвч инженерүүд задалж салгахын оронд бүхэлд нь ган тулгуураар бэхэлж, өөрөө явагч тусгай тавцан дээр тээвэрлэж буй нь энэ юм.Энэ нь цагт дээд талдаа 500 метрийн хурдтай явах бөгөөд аялал хоёр өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Хотын хуучин төвд төмрийн хүдрийн олборлолтын улмаас газрын гадаргад ан цав үүсэх аюултай байгаа тул ийм нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа аж.

Кируна хот дахь барилга байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хамгийн онцлох хэсэг нь энэ сүмийг зөөвөрлөх явдал болж байна.Энэ төслийн менежер “Бид маш их бэлтгэл хийсэн. Энэ бол түүхэн үйл явдал. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Бүх зүйл нарийн хяналт дор үргэлжилж байна” хэмээн ярьжээ.

Шведийн телевиз энэ үйл явдлыг бүхэлд нь шууд дамжуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн шинэ жилийн өвөрмөц ёслолууд

31/12/2025
Гадаад мэдээ Урлаг

NASA урьд өмнө ажиглагдаагүй гараг илрүүллээ

22/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.