Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

Урлаг Урлаг20/08/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.08.20/ 10:00 цагт “Чингис хаан” үндэсний музейн IV давхрын хурлын танхимд эхэлнэ.

Хуралд Монгол Улс, Их Британи, Бүгд Найрамдах Киргиз Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс зэрэг таван улсын 11 эрдэм шинжилгээний байгууллагын 12 судлаач, эрдэмтэд тус хуралд илтгэлүүд хэлэлцүүлнэ.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Бурхан Халдун уулын ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026

“Signal” цувралын хоёрдугаар бүлэг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

27/10/2026

Жон До Ён “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших магадлалтай

27/10/2026

Реппер BLU бие даасан анхны “Divine” цомгийнхоо үдэшлэгийг хийнэ

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.