Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ
Гадаад мэдээ

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

Урлаг Урлаг20/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Швейцарт төвтэй International Workplace Group-ийн жил бүр гаргадаг судалгаагаар Японы Токио хотыг дэлхийн хамгийн шилдэг “ажил+амралт” /“workation” буюу work+vacation/ хослуулсан хотоор нэрлэжээ.

Судалгаанд 40 өөр хотын оффисын уян хатан цагийн боломж, визийн хүртээмж, интернетийн чанар, байгальтай ойр байдал зэрэг олон хүчин зүйлийг үндэслэсэн байна.

Токио нь “асар хурдтай интернет, тээврийн дэд бүтэц, аюулгүй байдал, соёл мөн шинээр нэвтрүүлсэн дижитал нүүдлийн виз”-ээрээ бусад хотыг тэргүүлжээ.

Япон улс 2024 оны дөрөвдүгээр сард дижитал нүүдлийн визийн хөтөлбөр эхлүүлсэн. Энэ нь бусад улс орнуудаас Японд очиж ажиллахыг хүсэж буй ажиллах хүчнийг татах зорилготой юм.

Энэ визийн шаардлага нь жилийн орлого 10 сая иен /68 мянган ам.доллар/ ба түүнээс дээш байх бөгөөд гадаадын иргэд Японд хамгийн ихдээ зургаан сар ажиллах боломжтой.

51 улсын иргэд энэ визийг мэдүүлэх боломжтой ба ихэнх тохиолдолд эхнэр, нөхөр, хүүхдүүдийг нь хамт оруулдаг байна. Эдгээр улсын тоонд Монгол байхгүй.

Өнгөрсөн жил энэ жагсаалтыг Унгарын Будапешт хот тэргүүлж байв. Энэ судалгаанд хамруулах хотуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.

Жагсаалтын эхний 10 байр:

  1. Токио (Япон)

  2. Рио де Жанейро (Бразил)

  3. Будапешт (Унгар)

  4. Сөүл (БНСУ)

  5. Барселона (Испани)

  6. Бээжин (Хятад)

  7. Лиссабон (Португал)

  8. Ром (Итали)

  9. Парис (Франц)

  10. Валлетта (Мальта)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026
Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.