Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Найрамдлын солонго” хамтарсан уран бүтээлийн тоглолтыг толилууллаа
Нийгэм

“Найрамдлын солонго” хамтарсан уран бүтээлийн тоглолтыг толилууллаа

Урлаг Урлаг30/08/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол–Хятадын Экспо” 2015 оноос анхлан зохион байгуулагдсан ба хоёр улс хоорондын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд хоёр жил тутамд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод уламжлал болгон зохион байгуулагдлаа.

Энэ жилийн экспод нийт 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаагийн дотор Монгол Улсаас 350 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж төлөөлөн оролцож байна.

Монгол Улсын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж, УИХ-ын гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Хөх хотноо суугаа Ерөнхий консул, төлөөлөгчид болон аймгийн Засаг дарга нар оролцов.

Соёлын салбараас Монгол Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын удирдлага, уран бүтээлчид, Монгол Улсын Филармони, Морин хуурын найрал хөгжим үндэсний болон сонгодог бүтээлийн дээжсээс сорчлон “Найрамдлын солонго” хамтарсан уран бүтээлийн тоглолтуудыг толилуулав. Мөн Беларусын театрын уран бүтээлчид урилгаар оролцсон нь энэ удаагийн арга хэмжээний хүрээг улам өргөжүүллээ.

Энэхүү хамтарсан тоглолт нь Монгол, Хятад хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэх, үндэсний урлаг, өв уламжлалыг олон улсын түвшинд сурталчлан таниулах, уран сайхны илэрхийллийг олон талаас өвөрмөц хэв маягаар харуулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.