Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо
Утга зохиол

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо

Урлаг Урлаг02/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Сувон хотод 2025 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-нд Олон улсын хүүхэд залуусын номын зөвлөл (IBBY)-ийн Азийн конференц болж, хүүхдийн уран зохиол, уншлагын боловсролын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ удаагийн чуулганд Азийн 30 гаруй орны зохиолч, орчуулагч, редактор, хэвлэлийн төлөөлөгчид оролцож, хүүхдийн номын ирээдүй, уран бүтээлийн арга барил, уран зургийн номын урлаг зэрэг сэдвээр туршлага солилцож байгаагийн зэрэгцээ соёлын арга хэмжээний хүрээнд яруу найргийн үдэш, номын гарын үсэг зурах ёслол, уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдаж, оролцогчид хүүхдийн уран зохиолын талаарх шинэ санаагаа хуваалцаж байна. Мөн хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, номын худалдаа, бүтээл солилцоо өрнөсөн юм.

Конференцийн дараа оролцогчдод зориулан Сувон хотын түүхэн газруудын болон Үндэсний хүүхэд, өсвөр үеийн номын сангийн англи хэлээрх тусгай хөтөлбөртэй аяллыг зохион байгуулсан аж.

IBBY Азийн Конференц нь хүүхдийн уран зохиолын ертөнцийг холбох, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал соёлын гүүр болоход дуу хоолойгоо өргөн Монгол Улсаас тус бага хуралд “Либро сувд” агентлаг, Монголын IBBY-ийн хамтран үүсгэн байгуулагч Ж.Сүнжидмаа, “Book time publishing” оролцлоо.

IBBY 40 дэх World Congress 2026 онд Канадын Оттава хотод болох ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын нээлт боллоо

17/03/2026
Утга зохиол Урлаг

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026
Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.