Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө
ТВ Нэвтрүүлэг

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

Урлаг Урлаг04/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ “Netflix” ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Physical: Asia” шоунд өрсөлдөх орнуудыг албан ёсоор зарлалаа. Энэхүү шоу нь 2023 онд цацагдсан “Physical: 100” цувралын өргөжүүлсэн, олон улсын хувилбар бөгөөд үзэлтээрээ олон оронд тэргүүлж, үзэгчдийг татаж чадсан юм.

“Physical: Asia” шоуны анхны трэйлэр есдүгээр сарын 2-нд “Netflix”-ийн албан ёсны хуудаснаа цацагдаж, оролцох найман улсыг зарлаад буй. Үүнд, Монгол, Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Индонез, Турк улс багтсан байна.


“Ази тивийн шилдэг тамирчид хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөнө. Эцэст нь аль улс тугаа мандуулах бол?” хэмээн тус бичлэгт дурдаад буй. Оролцогч улсын дунд Монгол Улсын төрийн далбаа багтсан нь манай улсын үзэгчид дунд өндөр хүлээлт үүсгэж, хэн байх бол гэсэн асуулт цахим орчноо тараад байна.

“Physical: Asia” шоу нь өмнөх хоёр улирлаас өөр байх бөгөөд үндэсний багийн тогтолцоогоор зохион байгуулагдана. Энэ улиралд тамирчид хувь хүний бус, улсынхаа нэрийн өмнөөс өрсөлдөх бөгөөд багийн нэг гишүүн ялагдсан тохиолдолд тухайн улсын бүх тамирчин хамтдаа тэмцээнээс хасагдах дүрэмтэй. Иймээс өрсөлдөөн илүү ширүүн, тэмцлийн үнэ цэн илүү өндөр байх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрлээ

07/07/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

04/07/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Кино судлаач, баримтат кино найруулагч Түдэвийн Чимид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

08/07/2026

ФОТО: “The Odyssey” киноны дэлхийн нээлтээс

08/07/2026

IShowSpeed-ийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шалгаж эхэллээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.