Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Удам дамжсан уран бүтээлчдийн ертөнцөөр аялаарай
Дүрслэх урлаг

Удам дамжсан уран бүтээлчдийн ертөнцөөр аялаарай

Урлаг Урлаг04/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын дүрслэх урлагийн түүхэнд ул мөрөө тодоор тамгалсан, Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” гэр бүлийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн галерейн танхимд олны хүртээл болгож байна.

Энэ сарын 10-ныг дуустал толилуулах эл үзэсгэлэнд түүний гэргий, зээгт наамалч Я.Люня болон үр хүүхдүүд, дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн үе үеийн төгсөгчдийн бүтээлүүдийг дэлгэснээрээ онцлогтой.

Гурван үеийн уран бүтээлчдийн өв, тус тусын арга барил, дотоод ертөнцийг дэлгэн харуулах “Урлахуйн өв” үзэсгэлэнгээс түүний охин Я.Туяагийн аавынхаа гэгээн дурсгалд зориулан 2002 онд урласан “Ядамсүрэн” хөргийг тольдох боломжтой. Тэрбээр аавынхаа гарт хөөрөг атгуулж, ширээн дээр зургийн хэрэгслийг нь өрж, дүрслэхдээ дархны ур ухаан, дүрс¬лэх урлагийн гоц авьяас, шашин, номын эрдэмдшамдан суралцсан бодь хүмүүн байсныг нь илтгэхээр зорьжээ.

Мөн Ү.Ядамсүрэн агсны 1984 онд урласан “Зонхов”, БНМАУ-ын зээгт наам¬лын эх хувь тэргүүтэй ховор, нандин олон бүтээлийг тус үзэсгэлэнд толилуулжээ.

Монголын Уран зургийн галерейд дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлээр шалгарсан таван бүтээл бий. Үүнд, Марзан хочит Б.Шаравын 1921 онд туурвисан В.И.Лениний хөрөг, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн “Талын айл”, Г.Одонгийн “Ажлын дараа”, О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” бүтээл багтдаг билээ.

Ардын зураач Ү.Ядамсүрэн бол Монголын орчин үеийн дүрслэх урлагийн тулгын чулууг тавилцсан шилдэг уран бүтээлчдийн нэг байсан. Түүний “Өвгөн хуурч”, “Өрх гэрийн эзэн”, “Үхэр сүрэг”, “Нөхөрлөл”, “Зоригт хүмүүс” зэрэг бүтээл уран зураг сонирхогч, урлаг судлаачдын мэлмийг олон жилийн туршид мялаасаар ирсэн. Тэрбээр монгол болон бар зураг, торгон зээгт наамал, тосон будаг тэргүүтэй дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээлээ туурвидаг байсан бөгөөд үндэсний болон орчин үеийн өрнийн уран зургийн арга барилыг хослуулан эзэмшсэн нэгэн байв.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Шөнийн харуул Шүэцү Сатогийн нууц авьяас эрэлт ихтэй график дизайнер болоход нь тусалжээ

26/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэсгэл” үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

26/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж байна

25/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

27/05/2026

“BTS”-ийн фэнүүдэд зориулсан “Oreo” жигнэмэг худалдаанд гарна

27/05/2026

Каннын кино наадмын шилдгүүд тодорлоо

27/05/2026

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

27/05/2026

Magnolian-ы шинэ цомог ирэх зургаадугаар сард гарна

27/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.