Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо
Дуу хөгжим

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

Урлаг Урлаг08/09/2025Шинэчлэгдсэн:08/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст Европын хотуудаар аялан тоглохоор болжээ. Тус хамтлаг хамгийн сүүлд 2018 онд АНУ-д тоглолтоо хийсэн. Түүнээс хойш хамтлагийн ахлагч, дуучин Том Йорк, гитарчин Жонни Гринвуд нар “The Smile” хэмээх өөр хамтлагийнхаа уран бүтээлд анхаарал хандуулж, тоглолтоо хийсээр ирсэн юм.

Тэгвэл “Radiohead” хамтлагийн бөмбөрчин Филип Селвэй лхагва гарагт инстаграм хуудсаараа дамжуулан, өнгөрсөн жилээс хойш хамтлаг аялан тоглолтын бэлтгэлдээ орж, хамтдаа бэлдэж байгаа талаар мэдээлжээ. Мөн тэрээр одоогийн байдлаар Европын таван хотын хуваариуд тодорхой болсныг дурдаад, цаашдаа нэмэгдэж ч магадгүй хэмээн хэлсэн байна.

Хамтлагийн аялан тоглолтыг илтгэх нууцлаг зарын хуудаснууд Европын томоохон хотуудын гудамжинд тараагдаж, байшин барилгын ханан дээр наагдаж эхэлсэн байна. “Radiohead” хамтлаг арваннэгдүгээр сарын 4, 5, 7, 8-нд Испанийн Мадрид хотын “Movistar Arena” цогцолборт, арваннэгдүгээр сарын 14, 15, 17, 18-нд Италийн Болонья хотын “Unipol Arena” цогцолборт, London, UK арваннэгдүгээр сарын 21, 22, 24, 25-нд Их Британийн нийслэл Лондон хотын “The O2” цэнгэлдэхэд, арванхоёрдугаар сарын 1, 2, 4, 5-нд Данийн нийслэл Копенгаген хотын “Royal Arena” цогцолборт, арванхоёрдугаар сарын 8, 9, 11, 12-нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотын “Uber Arena” цогцолборт тус тус зохион байгуулагдах хуваарь гарчээ.

“Radiohead” хамтлагийн Европын аялан тоглолтын тасалбар есдүгээр сарын 5-ны баасан гарагаас Radiohead.com вебсайтаар худалдаанд гараад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Playtime Festival 2026”: Өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж байна

09/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ

09/06/2026
Дуу хөгжим Урлаг

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Playtime Festival 2026”: Өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж байна

09/06/2026

“Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ хувилбарыг зургаадугаар сарын 19, 20, 21-нд тоглоно

09/06/2026

Монголын фото сэтгүүлч С.Энхжаргал “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ Ази тивийн шилдгээр шалгарчээ

09/06/2026

“Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ

09/06/2026

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.