Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын танкчид алдрын танхимтай болжээ
Нийгэм

Монголын танкчид алдрын танхимтай болжээ

Урлаг Урлаг09/09/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад Хуягт танкийн цэргийн салбарыг үүсгэн байгуулсны 82 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музейд “Монголын танкчдын алдрын танхим”-ыг шинээр нээв.

Энэхүү тасалгаанд 1923 онд цэрэг хуягт цахилгаан тэрэгний тусгай салаа, улмаар 1943 онд Ардын армийг өргөтгөн зохион байгуулахад Монгол ардын хувьсгалт цэргийн бүтцэд танкийн тусгай ротыг байгуулсан түүхэн өдөр, өнөөгийн танкийн цэргийн ололт дэвшил, хөгжилт цэцэглэлт, “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилт зэрэг мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг дэлгэжээ. Мөн хуягт танкийн макет, багаж хэрэгслийн биет үзмэр, танкчидын дундаас төрсөн генералуудын хөрөг гэх мэт эд өлгийн зүйлсийг олонд үзүүлж байгаа юм.

Монгол цэргийн музейн санал болгосноор Монголын танкчидын холбооныхон тохижуулсан байна. Хуурай замын цэргийн цохилтын гол хүч болох танкийн цэргийн үе үеийн алба хаагчид, дайчдын сэтгэлийн хандив, тусламж дэмжлэгээр уг танхимыг тохижуулж, өнөөдөр олонд нээсэн нь энэ аж.


Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.