Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”
Дуу хөгжим

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

Урлаг Урлаг12/09/2025Шинэчлэгдсэн:12/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дурлалаар бороо нь ордог

Дуугарч амжилгүй хацар минь нордог

Сэм сэмхэн биедээ дөхье
Сэрүүн цагаар тэвчсэнээ нөхье” гээд энэ дууг хаа нэгтээ эгшиглэхэд мэдэхгүй хүн үгүй. Мөн,

“Бусдын хайрыг хүндэл
  Хайртай гэсэн сэтгэлийг нь
  Битгий гомдоо…
  Бусдын хайрыг хүндэл
  Бусдаас хайрыг хүртэхэд гэмгүй учир үүндээ л
 Бусдын хайрыг хүндэл
 Түүний хайрыг хүндэлсэн бол шал ондоо...” гээд дуулахад ч цөм даган аялна. Энэ бол “Татар”.

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлж, дуу болоод амьдралдаа “Нэг шат” ахиж, “Ардын багш”-аа магтан дуулж, хүн хүнээрээ байхыг сануулна. Эсрэг нэг өдөр тэд мөн “Чамдаа зориулья” хэмээн хэн нэгэнд дуу зориулж, нулимс дуслуулан хайрлана. Тэд бас хамтдаа байж, ганцаараа нэгнийг ч марталгүй дуулна. “Татар”-д ер бүх сэдэв бий. Тэд бүгдийг нь аялгуу болгон, дуу хийсэн. Тэднийг сонсохоор нэг тийм өөрсдийн гэсэн хөг аялгуу, ая дан мэдрэгддэг.
Дуугарахыг зорьсон, дуундаа шингээсэн үзэл бодол ч бий. Эл хамтлагийг анх 1999 онд дуу хөгжим дуртай гурван залуу нэгдэн, байгуулсан байдаг. 
Хип хоп гэх урсгалд дурлаж, хүсэл мөрөөдөл нэгдсэн “хөвгүүд” анх хөрш айлынхаа эвдэрсэн аяны чиргүүлэн дотор бэлтгэлээ хийж эхэлсэн гэдэг. 1999-2003 он хүртэл хамтлаг нь бүрэлдэж, анхны дуунуудаа дуу бичлэгийн студид бичүүлж байжээ. Хамтлаг байгуулах санааг анх хамтлагийн гишүүд болох Заяа, Жагаа хоёр гаргасан байна.
Тэгээд улсдаа анхлан TATAR, SECOND ALBUM, ГАНЦААРАА, FREEDOM гэх цомгуудыг гаргаж байжээ. Түүнчлэн байгуулагдсан даруйдаа фэн клуб, цомгийн өдөрлөг, гадаад зах зээлрүү чиглэсэн ажлууд, тухайн үедээ дууг дүрсжүүлж клипжүүлэн илэрхийлэх, утга илэрхийлэл дууны шүлэг райм, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хип хоп хамтлагуудаас ялгарч олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан гэдэг байна.
Тэд амжилтынхаа нэгээхэн хэсгээс “Манай хамтлаг 2006 онд Япон Улсын хөгжмийн зах зээлд гарах гэж томоохон ажлуудыг хийж, цомгоо борлуулж байлаа. Нэг оролдлогоор дэлхийд гарна гэж байхгүй.
Бид одоо Монголынхоо сонсогчидтойгоо илүү ойр байх, хуучны дуунуудаа сэргээж дуулах тал дээрээ л түлхүү ажиллаж байгаа” хэмээн ярьсан байдаг. Ийм нэг алсын мөрөөдөлтэй, авьяас билиг дүүрэн хамтлаг нэг л мэдэх нь ээ 20 жил болж, хоёр жилийн өмнө ойн тоглолтоо хийсэн. Харин энэ жил өөрсдийн уран бүтээл, хамтлагийнхаа түүхээр “Татар” нэртэй кино хийхээр товлолоо.
Киноны нээлт энэ оны есдүгээр сарын 19-нд болох бөгөөд бүх кино театруудаар гарч эхлэх юм. Ингээд “Татар” хамтлагийн уран бүтээлчдэд баяр хүргэж, амжилт хүсье.
May be an image of 4 people and text
Эх сурвалж: ERGELT.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Г.Дарамзагдын нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын уралдаан болж байна

19/11/2025
Дуу хөгжим Урлаг

Домогт Фредди Меркьюригийн дурсгалд зориулан зоос гаргажээ

18/11/2025
Дуу хөгжим Урлаг

“Silk Way Star” шоуны эцсийн шатны оролцогчид тодорлоо

18/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

18 каратын алтан суултуур 12 сая ам.доллароор зарагджээ

20/11/2025

Шаазан ваарын гайхамшигт ертөнцөөр аялахуй

20/11/2025

“Монголын их хаад” үзэсгэлэнг Монгол бахархалын өдрөөр дэлгэнэ

20/11/2025

Криштиану Роналду, Илон Маск нар Цагаан ордны оройн зоогт уригджээ

19/11/2025

Густав Климтийн зураг 236.4 сая ам.долларын үнэ хүрчээ

19/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.