Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Anuxai’s fitness-4” реалити шоуны бүртгэл маргааш эхэлнэ
ТВ Нэвтрүүлэг

“Anuxai’s fitness-4” реалити шоуны бүртгэл маргааш эхэлнэ

Урлаг Урлаг22/09/2025Шинэчлэгдсэн:22/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бодибилдинг, фитнессийн дэлхийн хошой аварга, “Fitness Agency”-ийн үүсгэн байгуулагч, багш дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Н.Анухай болон “ТВ8” телевизийн хамтран бэлтгэдэг “Анухай фитнес шоу”-ны шинэ цувралд олон нийтийг төлөөлөх оролцогчдын бүртгэл маргааш /2025.09.23/ эхлэх болсныг зохион байгуулагчдын зүгээс зарлалаа.

“Anuxai’s fitness-4” реалити шоунд хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Алхам 1 I ШИЙДВЭР – Та 45 хоногт өөрийгөө өөрчлөхөөр зориг шулуудсан бол маргааш TV8 Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцуулах “Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөнө.
  • Алхам 2 I СОРИЛТ- Нэвтрүүлгийн багийнхан болон шүүгч нар 60 бүсгүйг сонгож, шүүгч нартай нүүр тулж уулзах эхний ярилцлагад урина.
  • Алхам 3 I ИТГЭЛ – Өөртөө итгэж, сорил шалгуурыг давсан 6 бүсгүй урьдчилсан шатны шалгаруулалтад үлдэнэ.
  • Алхам 4 I СОНГОЛТ – Шүүгчдийн саналаар цорын ганц оролцогчийг сонгон, “Anuxai’s fitness-4” реалити шоуны зургаа дахь буюу олон нийтийг төлөөлөх оролцогчоор өрсөлдөх эрхийг олгоно.

Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Бүртгэлд хамрагдаж, тэнцсэн бүсгүйчүүдийн шалгаруулалтыг камерын өмнө нээлттэй явуулна. Насны хязгаар заахгүй, жингийн хязгаар тавихгүй. Оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

“Анухай фитнес шоу” нь Монголын хамгийн олон үзэгчтэй шоугаар үнэлэгдэж, дугаар бүрийг нь үзэгчид шимтэн үзэж ирснийг сошиал дахь 2.1 сая дундаж үзэлт, 4.3 саяын үзэлттэй оргил хандалтын үр дүн харуулдаг. Тус нэвтрүүлэг илүүдэл жинтэйгээ тэмцэж буй бүсгүйчүүдэд урам зориг өгч, богино хугацаанд эрүүлээр бие, сэтгэл, эрүүл мэндийн байдлаа өөрчлөх, спортоор хичээллэж, эрүүл чийрэг бие бялдартай болох боломжтойг бодит үр дүнгээр харуулдгаараа онцлогтой.

“Анухай фитнес шоу” нэвтрүүлгээр дамжуулан бодибилдингийн багш, дасгалжуулагч Н.Анухай 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ нийгэмд эзлэх байр суурь, ажил мэргэжлийн ялгаатай оролцогчдыг урьж, тэсвэр хатуужлаараа шалгарч, биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан нэг оролцогчийг ялагчаар тодруулдаг дүрэмтэй билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“ABU PRIZES-2025” уралдааны “Онцлох телевиз“ шагналыг МҮОНРТ хүртжээ

16/09/2025
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Телевизийн шинэ суваг “Bantan TV” эфирээ цацаж эхэллээ

15/09/2025
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Veiled Musician” шоу нэвтрүүлэг есдүгээр сарын 13-нд цацагдана

10/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Anuxai’s fitness-4” реалити шоуны бүртгэл маргааш эхэлнэ

22/09/2025

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025

Америкийн кино найруулагчдын холбоог Кристофер Нолан удирдана

22/09/2025

Өсвөрийн нугараачид Юрий Никулины нэрэмжит шагнал хүртжээ

22/09/2025

Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн соёл” үзэсгэлэн дэлгэгдлээ

22/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.