Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хиймэл оюуныг хэт их ашиглах нь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг
Гадаад мэдээ

Хиймэл оюуныг хэт их ашиглах нь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг

Урлаг Урлаг26/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Стэнфордын их сургуулийн профессор Жефф Ханкотт анх 2022 онд ChatGPT нээлтээ хийсний дараа оюутнуудын судалгааны ажлыг шалгах үедээ тэдгээрийг их хэмжээний текст агуулсан боловч бодит үр дүнгүй, судалгааны ажилд үнэтэй нэмэр оруулсан зүйлгүй, нэгэн хэв маягтай, нуршсан байсныг анзаарчээ.

Энэхүү үзэгдлийг “workslop” гэж нэрлэдэг байна. Workslop гэдэг нь маш сайн гүйцэтгэсэн мэт харагдавч үнэндээ бодит үр дүнгүй, ойлгомжгүй агуулга бүхий хиймэл оюунаар боловсруулсан ажил юм.

Энэ нь та ямар нэгэн бичиг баримт эсвэл зурвас уншаад “үүнийг хүн бичсэн үү, эсвэл хиймэл оюунаар боловсруулсан уу” гэх эргэлзээ төрдөг феномен ажээ. Түүнчлэн workslop нь аливаа ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдгийг Ханкотт онцоллоо.

“MIT Media Lab”-ийн судалгаанд дурдсанаар, 2023 оноос хойш ажлын байранд хиймэл оюун ашиглах нь 21 хувиас өсөж, 40 хувьд хүрчээ. Гэвч судалгаанд оролцсон нийт компаниудын 95 хувь нь технологийн хувьд үр дүнгүй байгааг дурдсан байна. Түүнчлэн үүнд workslop голлон нөлөөлж буйг шинжээчид онцоллоо.

Workslop ажлыг хүлээн авснаар нийт ажилтны 50 хувь нь хамтран ажиллаж буй хүнээ ажлын бүтээмжгүй, хангалттай мэргэжлийн чадваргүй, мөн найдваргүй гэж дүгнэдэг байна. Мөн судалгаанд оролцогчдын гуравны нэг нь уг сэтгэгдлээ шууд илэрхийлдэг бөгөөд хамтран ажиллах сонирхол буурдаг гэжээ.

Эх сурвалж: CNBC

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.