Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»УДБЭТ 63 дахь улирлын тоглолтоо маргааш нээнэ
Сонгодог урлаг

УДБЭТ 63 дахь улирлын тоглолтоо маргааш нээнэ

Урлаг Урлаг26/09/2025Шинэчлэгдсэн:26/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 63 дахь улирлын тоглолтоо нээхэд бэлэн болжээ.

Энэхүү улирлыг тэд маргааш /2025.09.27/ “Orchestra Night III” сонгодог хөгжмийн тоглолтоор эхлүүлэх аж. Хоёр өдөр үргэлжлэх уг тоглолтод Францын хөгжмийн зохиолчид бүтээлээ толилуулж, залуу уран бүтээлч, гоцлоочид оролцон соло хөгжимдөнө. Энэ жил Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас хийлч, төгөлдөр хуурчид ирэхийг УДБЭТ-ын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэд манай хөгжимчидтэй хамтарсан тоглолтоо ням гарагт толилуулах юм байна. Түүнчлэн ирэх сарын 4, 5-нд Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурь, 10-12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаах аж.

Энэ талаар УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг “Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийг 10 дугаар сарын 4, 5-нд тоглоно. Тус дуурь яах аргагүй үүх түүхээ эргэж сөхсөн, үндэсний сонгодгуудыг алдаршуулсан агуу бүтээлүүдийн нэг. Бид энэ жил “Хунт нуур”-ыг зургаан удаа тоглох гэж байгаа. Аравдугаар сарын 10-12-нд гурван өдөр тоглоод үргэлжлүүлэн долоо хоног завсарласны дараа ирэх сарын 24, 25, 26-нд “Учиртай гурван толгой” гарна хэмээн ярьжээ.

Ташрамд дурдахад, гавьяат жүжигчин Б.Саруул “Хунт нуур” бүжгэн жүжгийг Монголын тайзнаа тавьсны 50 жилийн ойн тоглолтод цагаан хунгийн дүрд тоглохоор бэлтгэлдээ орсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Б.Доржнамжин олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдаанд түрүүлжээ

27/10/2026
Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливудын романтик киноны хатан хаан Жулия Робертс 59 нас хүрлээ

28/10/2026

Өнөөдөр жүжигчин П.Баттөрийн төрсөн өдөр

28/10/2026

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026

М.Аззаяа Дэлхийн оюутан миссийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно

28/10/2026

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.